Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

О.Дарамбазар 2018-04-28 20:57:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Күнзийн Төв Институтээс санаачлилан, МУИС-ийн Күнзийн институт, Монголын Хятад Хэлний Багш нарын Холбооноос зохион байгуулж, Хятад-Монголын Хэл Соёл, Боловсролын Сан болон Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвөөс дэмжин явуулсан Монголын бүсийн “Хятад хэлний гүүр” XΙ тэмцээний шувтаргын тэмцээн 2018 оны 4-р сарын 28-ний үдээс хойно Улаанбаатар хотын Улаанбаатар чуулга театрт болов. 

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

Тус арга хэмжээнд Хятадын Шаньдүн Их Сургуулийн Олон улсын боловсролын дээд сургуулийн дэд захирал Хуан Лихун, МУ дахь Хятадын цагаач иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Бай Шуанжян, МУИС-ийн Күнзийн институтын Хятадын талын захирал Жү Жюньли, МУБИС-ийн Боловсролын сургуулийн захирал Г.Цогзолмаа болон МУ-ын Хятадын хэлний багш нарын холбоо, Дархан-Уул аймгийн Цайхун бүрэн дунд сургууль зэрэг холбогдох сургуулиудын багш нар, сурагчид болон тэмцээнд оролцогч 15 сурагч, тэдний эцэг эхчүүлийн төлөөлөл жич Хятад Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид зэрэг нийт 300 шахам хүн оролцжээ. 

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

Энэ удаагийн тэмцээнд нийслэл Улаанбаатар хотын 23-р дунд сургууль, “Юйцай” бүрэн дунд сургууль, “Монгол Хятадын найрамдал” сургууль, “Орчлон” дунд сургууль, “Хишиг” дунд сургууль, “Мөрөөдөл” дунд сургууль, Дархан-Уул аймгийн “Цайхун” бүрэн дунд сургууль зэрэг МУ-ын 7 дунд сургуулийн 15 сурагч оролцож, сугалааны асуултад хариулах, урлаг соёлын үзүүлбэр тоглолт тоглох хэлбэрээр мэдлэг боловсрол, ур авьяасаа сорьж өрсөлдсөн бөгөөд үүний дүнд, “Монгол Хятадын найрамдал”  сургуулийн сурагч Б.Данзандолгор, “Юйцай” бүрэн дунд сургуулийн сурагч М.Эрхэмбаяр 1-р байранд, “Мөрөөдөл” дунд сургуулийн сурагч А.Намжум, “Юйцай” бүрэн дунд сургуулийн сурагч Д.Бархасбаатар 2-р байранд, 23-р дунд сургуулийн сурагч Б.Намуундарь, Дархан-Уул аймгийн “Цайхун” бүрэн дунд сургуулийн сурагч Э.Сарантуяа, “Юйцай” бүрэн дунд сургуулийн сурагч Б.Хэрлэнтунгалаг, “Монгол Хятадын найрамдал” сургуулийн сурагч Х.Бодьмарал 3-р байранд, “Мөрөөдөл” дунд  сургуулийн сурагч Э.Жавхлан нарын 7 сурагч шилдэг оролцогчоор тус тус шалгарч, үнэмлэх болон шагнал урамшуулал хүртсэн байна.

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, энэ удаагийн тэмцээнд 1-р байранд шалгарсан Б.Данзандолгор, М.Эрхэмбаяр 2 сурагч энэ оны 10,11-р сарын үеэр Хятадын нийслэл Бээжин хотод болох Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр”-ийн XΙ дэхь удаагийн тэмцээнд МУ-ын дунд сургуулийн сурагчдыг төлөөлөн оролцох ажээ.

 28-ны өдрийн энэ арга хэмжээний үеэр бас “Шандүн Их Сургуулийн шилдэг элсэн суралцагчдын түшиц газар”-ын нээлтын ёслол болсон байна. Холбогдох талын танилцуулснаар, Хятадын Шаньдүн Их Сургууль болон МУИС-ийн хичээл сургалтын салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд маш их ололт амжилтад хүрч, МУИС-ийн их олон оюутан Шаньдүн Их Сургуульд олон мэргэжил чиглэлээр бакалавр, магистр, докторантаар суралцсан буюу сурч байгаа ажээ.

Их уншсан

холбоотой мэдээ