"Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

2018-04-29 16:04:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Күнзийн Төв Институтээс санаачлан, МУИС-ийн Күнзийн   институт, Монголын Хятад Хэлний Багш нарын Холбооноос зохион байгуулж,   Хятад-Монголын Хэл Соёл, Боловсролын Сан, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвөөс   дэмжиж явуулсан Монголын бүсийн "Хятад хэлний гүүр" XΙ тэмцээний шувтаргын   тэмцээн 2018 оны 4-р сарын 28-нд Улаанбаатар хотын Улаанбаатар чуулга театрт   болов. 

"Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

"Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

"Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

Тус арга хэмжээнд Хятадын Шаньдүний Их Сургуулийн Олон   улсын боловсролын дээд сургуулийн дэд захирал Хуан Лихун, МУ дахь Хятадын цагаач   иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Бай Шуанжян, МУИС-ийн Күнзийн институтийн Хятадын   талын захирал Жү Жюньли, МУБИС-ийн Боловсролын сургуулийн захирал Г.Цогзолмаа,   МУ-ын Хятадын хэлний багш нарын холбоо, Дархан-Уул аймгийн Цайхун бүрэн дунд   сургууль зэрэг холбогдох сургуулиудын багш нар, сурагчид, тэмцээнд оролцогч 15   сурагч, тэдний эцэг эхчүүлийн төлөөлөл, Хятад, Монгол хоёр орны хэвлэл   мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид зэрэг нийт 300 шахам хүн   оролцлоо. 

"Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

"Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

"Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хотын 23-р дунд   сургууль, "Юйцай” бүрэн дунд сургууль, "Монгол, Хятадын найрамдал” сургууль,   "Орчлон" дунд сургууль, "Хишиг" дунд сургууль, "Мөрөөдөл" дунд сургууль,   Дархан-Уул аймгийн "Цайхун" бүрэн дунд сургууль зэрэг МУ-ын 7 дунд сургуулийн 15   сурагч оролцож, сугалаагаар асуултад хариулах, урлаг соёлын үзүүлбэр үзүүлэх   хэлбэрээр мэдлэг боловсрол, авьяас чадвараа сорьж өрсөлджээ. Тэмцээний дүн   гарахад "Монгол Хятадын найрамдал" сургуулийн сурагч Б.Данзандолгор, "Юйцай"   сургуулийн сурагч М.Эрхэмбаяр нар 1-р байр, "Мөрөөдөл" сургуулийн сурагч   А.Намжум, "Юйцай" сургуулийн сурагч Д.Бархасбаатар нар 2-р байранд, 23-р   сургуулийн сурагч Б.Намуундарь, Дархан-Уул аймгийн "Цайхун" сургуулийн сурагч   Э.Сарантуяа, "Юйцай" сургуулийн сурагч Б.Хэрлэнтунгалаг, "Монгол Хятадын   найрамдал” сургуулийн сурагч Х.Бодьмарал нар 3-р байранд, "Мөрөөдөл" дунд   сургуулийн сурагч Э.Жавхлан нарын 7 сурагч шилдэг оролцогчоор шалгарч, үнэмлэх,   шагнал урамшуулал хүртсэн байна.

"Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ   удаагийн тэмцээнд 1-р байранд шалгарсан Б.Данзандолгор, М.Эрхэмбаяр нар энэ оны   10, 11-р сарын үед Хятад улсад болох Дэлхийн дунд сургуулийн сурагчдын "Хятад   хэлний гүүр" XI тэмцээнд МУ-ын дунд сургуулийн сурагчдыг төлөөлөн оролцох юм   байна.

"Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн шувтаргын тэмцээн болов

28-нд болсон арга хэмжээний үеэр мөн "Шандүний Их   Сургуулийн шилдэг элсэн суралцагчдын түшиц газар”-ын нээлтын ёслол болсон юм.   Хятадын Шаньдүний Их Сургууль, МУИС-ийн сургалтын салбар дахь хамтын ажиллагаа   сүүлийн жилүүдэд ихээхэн амжилтад хүрч, МУИС-ийн олон оюутан Шаньдүний Их   Сургуульд янз бүрийн мэргэжил, чиглэлээр бакалавр, магистрант, докторантаар   суралцах буюу төгссөн байна. 
/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ