К.Марксын мэндэлсний 200 жилийн ойн хурал болов

2018-05-04 17:27:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 4-нд Ардын их хурлын ордонд К.Марксын мэндэлсний 200  жилийн ойг тэмдэглэх хурал ёслол төгөлдөр боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий  нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин  тус хуралд оролцож, чухал үг хэлсэн байна. 

К.Марксын мэндэлсний 200 жилийн  ойн хурал болов

Тэрээр цохон тэмдэглэхдээ:  Шинэ эрин үед Хятадын коммунистууд Марксизмаас суралцан, практикт хэрэгжүүлж,  Марксизмын далбааг өндөрт өргөн, шинжлэх ухааны онолын хүчээр сэлбэж, шинэ  эриний социализмыг улам бат бөх байр суурьтай, өөртөө итгэлтэй, улам ухаалгаар  баримтлан хөгжүүлж, Маркс, Энгельсийн гаргасан хүн төрөлхтний хамгийн сайн  сайхан нийгэм байгуулах төлөвлөгөө Хятад улсын нутагт биеллээ олохын  төлөө хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.

Намын XVIII их хурлаас хойш Ши  Жиньпин дарга Марксизмын тухай олонтаа ярьсан юм. Харин мөн өдөр тэрээр  Марксизмыг олон нийтийн өмнө анх удаа бүх талаар тодорхойлон өгүүллээ. Үүнийг  Марксизмын тухай гэрэлт хөтөлбөр хэмээн нэрлэж болох юм. Ши Жиньпиний сэтгэлд  Маркс чухам хэн юм бол? 
Ши Жиньпин хэлэхдээ: Маркс бол дэлхийн пролетари  анги, хөдөлмөрчин ард түмний хувьсгалын их багш, Марксизмыг үүсгэн байгуулагч,  Марксист улс төрийн намын үүсгэн байгуулагч, Коминтерний үүсгэн байгуулагч,  орчин үеийн хамгийн аугаа их сэтгэгч мөн. Марксизм хүн төрөлхтний соёл  иргэншлийг ихээхэн ахиулсан ба түүний үзэл санаа олон улсад өнөөг хүртэл ихээхэн  нөлөөтэй, үг хэлэх эрхийн систем нь хэвээр байна. Марксыг дэлхий нийтээр мянган  жилийн хамгийн тэргүүний сэтгэгч гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэвээр байна гэжээ.  

К.Марксын мэндэлсний 200 жилийн  ойн хурал болов

Марксизм Хятад улсыг төдийгүй, дэлхий дахиныг гүнзгий өөрчилсөн  билээ. Октябрийн хувьсгалын буун дуу Хятад улсад Марксизмыг авчирч, эх орноо  аврах замыг цөхөртлөө хайсан Хятадын ард түмэнд урагшлах зам зааж өгч, цоо шинэ  сонголт өгсөн юм. 

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Марксизм аль хэзээнээс  ХКН, Хятадын ард түмэн, Хятад үндэстнүүдийн хувь заяатай нягт холбоотой байсаар  ирсэн юм гэжээ.

Тэрээр: Марксизмыг ард түмэн сонгож авсан нь нүдээ олсон сонголт, ХКН  Марксизмыг далбаан дээрээ бичсэн нь ч зайлшгүй сонголт юм. Марксизмын үндсэн  онолыг Хятадын бодит байдалтай уялдуулж, Марксизмыг Хятадын онцлогтой болгон,  цаг үеийг даган хөгжүүлж байгаа нь гарцаагүй зөв юм. Хятад улс Марксизмын  удирдлагаар социалист, орчин үеийн хүчирхэг гүрэн болох дардан замаар бүх талаар  амжилттай замнаж, Хятадын коммунистууд Марксизмын үнэнч шүтэн бишрэгч, практикт  хэрэгжүүлэг, Марксизмыг баримталж, хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэгч мөн  гэжээ.

Одоо Хятадын өөрчлөлт хөгжлийн тогтвортой байдлын үүрэг хүнд, зөрчил,  эрсдэл их байна. Улс орноо засахад тулгарах сорилт урьд өмнө байгаагүй их  байна. 
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: ХКН бол Марксизмаар зэвсэглэсэн  улс төрийн нам юм. Марксизм бол ХКН-ын үзэл санаа, итгэл найдварын амин сүнс  билээ. Бид давуу тал, ирээдүйгээ байгуулахын тулд Марксизм, коммунизмын итгэл  найдвараа алдахгүй байх ёстой.  

К.Марксын мэндэлсний 200 жилийн  ойн хурал болов

Шинэ эрин үед, ХКН-ын гишүүд Маркс болон Марксизмаас суралцаж,  практикт хэрэгжүүлэн, Марксизмын далбааг өргөж, түүнээс шинжлэх ухааны онолын  хүч авч, "Эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн бүтээн байгуулалт”-ын  ерөнхий байршуулалтыг ахиулан, “дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах,  өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх, улсыг хуулиар бүрэн гүйцэд засах,  намыг иж бүрэн чанд хатуу засах "дөрвөн төгөлдөржилт"-ийн стратегийг  хэрэгжүүлж, шинэ эриний Хятадын онцлогтой социализмыг улам их эрч хүчтэй, улам  их итгэлтэй, улам ухаалгаар хөгжүүлж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн  мандалтыг биелүүлэх замаар замнаж, Маркс, Энгельсийн гаргасан хүн төрөлхтний  хамгийн сайн сайхан нийгэм байгуулах төлөвлөгөө Хятад улсын нутагт биеллээ  олохын төлөө хичээн зүтгэх болно гэжээ.


 

Их уншсан

холбоотой мэдээ