Ши Жиньпин, Ким Жон Ун нар уулзав

2018-05-08 20:17:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин, Ким Жон Ун нар уулзав

5-р сарын 7, 8-нд Далянь хотноо, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын хөдөлмөрийн намын дарга, төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нар хэлэлцээ хийж, хоёр тал дотно найрсаг байдалд харилцан сонирхож буй чухал асуудлуудаар санал солилцсон байна.

Ши Жиньпин: өдгөө Солонгосын хойгийн байдал будлиантай байгаа нөхцөлд, та Хятадад айлчилсны 40 хоногийн дараа дахин ирж, бид хоёр уулзаж буй нь БНАСАУ-ын хөдөлмөрийн намын дарга, мөн тус намын төв хороо БНХАУ, БНАСАУ-ын хоёр нам, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр нам, хоёр орны стратегийн харилцаа холбоог дээд хэмжээнд чухалчлан үзэж байгааг харууллаа. Үүнийг би хувиасаа өндрөөр үнэлж байна. Та бид хоёрын анхны уулзалтаас хойш, БНХАУ, БНАСАУ-ын  харилцаа болон Солонгосын хойгийн байдалд цөм нааштай ахиц гарч байгаад би хувиасаа маш баярлаж байгаа бөгөөд тантай дахин уулзаж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх, Солонгосын хойгт мөнхийн амгалан байдлыг тогтоох, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг ахиулахаар хичээн ажиллахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин, Ким Жон Ун нар уулзав

Ким Жон Ун, дарга Ши Жиньпины холыг харж, гүн сэтгэдгийг өндрөөр үнэлж, урт хугацааны турш Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах талаар чухал хувь нэмэр үзүүлсэн явдалд баярлан талархаж буйгаа илэрхийлэв.

Их уншсан

холбоотой мэдээ