Ши Жиньпин Бан Ги Муныг хүлээн авч уулзав

Уртнасан 2018-05-15 20:50:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Бан Ги Муныг хүлээн авч уулзав

Синьхуа Агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 15-нд Ардын их хурлын оронд Бо-Аогийн Азийн чуулга уулзалтын зөвлөлийн дарга Бан Ги Муныг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин: Бо Ао-гийн Азийн чуулга уулзалт энэ зууны эхээр байгуулагдсан бөгөөд Азийн улс орнууд хамтдаа хүчирхэгжих, сорилтод хамтаар хандах, Азийн нөлөөлөх чадварыг нэмэгдүүлэх нь түүний уул зорилт юм. Азийн эдийн засгийн интеграцчлалыг урагшлуулах, бүс нутгийн орнууд, дэлхийн улс орнууд хоорондын харилцаа хамтын ажиллагааг ахиулах, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх нь чуулга уулзалтын эрхэм зорилго билээ. Чуулга уулзалт цаг үетэйгээ зэрэгцэн урагшилж, Азийн болон шинээс хүчирхэгжиж буй зах зээлтэй эдийн засгийн цогцуудад төвлөрч, дэлхийн хөгжлийн том чухал, бодит асуудалд анхаарал хандуулан, хөгжлийн бэрхшээлтэй асуудлыг давах, эдийн засгийн засаглалыг боловсронгуй болгох, тогтвортой хөгжлийг биелүүлэхэд шинэ үзэл ойлголт, шинэ арга зам олгож, Хятад болон дэлхийн хамтын хөгжил дэвшлийг урагшлуулахын тулд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Зохион байгуулагч орон болсны хувьд Хятад улс уулын адилаар чуулга уулзалтын зөвлөлийн ажлыг дэмжиж, чуулга уулзалт нөлөөлөх чадвараа тасралтгүй нэмэгдүүлэхийг дэмжинэ гэв.

Бан Ги Мун: Бо Ао-гийн Азийн чуулга уулзалтыг хүчтэй дэмжиж буй Хятадын засгийн газарт талархаж байна. Одоогийн нөхцөл байдалд тус чуулга уулзалт даяаршлыг дэмжих, чөлөөт худалдааг дэмжих тодорхой дохиог уламжлах шаардлагатай байгаа бөгөөд Хятадын талын “Нэг бүс нэг зам” санаачилгыг гүйцэд ашиглан, Ази тив нээлттэй, шинийг бүтээх байдлаа хадгалахыг ахиулж, нэн сайтар хөгжихийг биелүүлэх хэрэгтэй байна. Хэтийн төлөвөөс авч үзвэл, тус чуулга уулзалт Азид нөлөөлөх чадвартай болсон үндэс суурийн дагуу Азиас давж, дэлхийн ард түмний энх зохицонгуй хамт оршихыг ахиулах чухал индэр нь болж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтын төлөө хичээл зүтгэл гаргах ёстой байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ