НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн жил тутмын 74-р хурал болов

2018-05-16 09:37:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

НҮБ-ын Ази  Номхон далайн эдийн засаг, нийгмийн жил тутмын 74-р хурал болов

Синьхуа агентлагийн мэдээ: 5-р сарын 14-16-нд, НҮБ-ын  Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн жил тутмын 74-р хурал Тайландын Бангкокт  болжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72-р чуулганы дарга Лайчак, Ази Номхон далайн  эдийн засаг, нийгмийн гүйцэтгэгч нарийн бичгийн дарга Актар, зочлогч орон  Тайландын Гадаад хэргийн сайд Дон. Прамувинай болон гишүүн орнуудын төлөөлөгч  500 гаруй хүн оролцсон байна. Хятадын ГХЯ-ны сайдын туслах Жан Жюнь тэргүүтэй  төлөөлөгчид оролцжээ.

Хурал "2030 оны тогтвортой хөгжлийн  хөтөлбөрийн нөхцөл дэх тэнцвэргүй байдал зэрэг асуудал" уриан дор  ердийн мэтгэлцээн хийж, олон талт үзэл, технологи зэрэг асуудлыг авч  хэлэлцсэн байна.

Хурлын үеэр, Жан Жюнь Ази Номхон  далайн эдийн засаг, нийгмийн гүйцэтгэгч нарийн бичгийн дарга Актартай уулзаж,  Хятад болон Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагаа, 2030 оны  тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай санал бодлоо солилцсон  байна. 

Их уншсан

холбоотой мэдээ