Эмэгтэйчүүдийн форум болов

2018-05-16 15:37:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд Бээжин хотноо ШХАБ-ын эмэгтэйчүүдийн   анхдугаар форум нээгдэв. Энэ удаагийн форум "Эмэгтэйчүүдийн хүчийг төвлөрүүлж,   хамтын хөгжлийг ахиулъя" уриан дор боллоо. ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орон,   эмэгтэйчүүдийн байгууллага зэргээс 200 гаруй төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүд ба   шинэчлэл хөгжил, эмэгтэйчүүд ба үзэсгэлэнт дэлхий, эмэгтэйчүүд ба харилцан   ашигтай хамтын ажиллагаа зэрэг сэдвээр солилцоо өрнүүлэх   юм.

БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга, бүх Хятадын   эмэгтэйчүүдийн холбооны дарга Шэнь Юе-Юе нээлтийн ёслолд оролцон үг хэлжээ.   Тэрээр: Эмэгтэйчүүдийн форум хэмээх энэ индрээр дамжин ШХАБ-ын эмэгтэйчүүдийн   салбарын солилцоог улам гүнзгийрүүлж, мөн тус байгууллагын солилцоо, хамтын   ажиллагааны агуулгыг баяжуулж, гишүүн орнуудын ард түмэнд улам их аз жаргал   авчран, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад эмэгтэйчүүд хүчин   чадлаа улам ихээр нэмэрлэхийг хүсэж байна гэжээ.

ШХАБ-ын   эмэгтэйчүүдийн анхдугаар форум 17-нд өндөрлөнө.     


Их уншсан

холбоотой мэдээ