Нүүдэлчдийн соёлын үзэсгэлэн нээгдэв

2018-05-16 15:54:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нүүдэлчдийн соёлын үзэсгэлэн нээгдэв

15-нд Ши-Аньд "Европ, Азийн тал нутгийн   эртний нүүдэлчин үндэстний соёл-Казахстан үндэсний төв музейн соёлын сонгодог   өвийн үзэсгэлэн" нээгдэж, эртний нүүдэлчин үндэстний соёлыг төлөөлөхүйц   Казахстаны соёлын 81 ширхэг сонгодог үзмэр Датан Сиши музейд сарын хугацаатай   нээгдэх юм байна.

Нүүдэлчдийн соёлын үзэсгэлэн нээгдэв


2015 онд Датан Сиши музей "Торгоны замын   үлгэр-Шааньшигийн сүүдэр шийн үзэсгэлэн"-гээ Казахстаны үндэсний төв музейд   зохион байгуулсны дараах хоёр талын цуврал хамтын ажиллагааны нэг нь энэ   удаагийн үзэсгэлэн юм. Казахстаны үндэсний төв музейн Археологийн   төвийн мэргэжилтэн Айткүл Хамит: "Бидний тавьсан үзмэрүүд тал нутгийн соёлын   дундах эртний нүүдэлчдийн соёл юм. Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 80 гаруй бүтээл   тавигдснаас хамгийн алдартай нь "алтан" скифчүүд бөгөөд энэ нь өнөө цагийн   Казахстаны бэлгэ тэмдэг болоод байна. Бид Ши-Аний Датан Сиши музейтэй 5 жил   хамтран ажиллалаа. Энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжин бидний хамтын ажиллагаа,   нөхөрлөл улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна"   гэжээ.

Нүүдэлчдийн соёлын үзэсгэлэн нээгдэв

 

Нүүдэлчдийн соёлын үзэсгэлэн нээгдэв

Нүүдэлчдийн соёлын үзэсгэлэн нээгдэв


Их уншсан

холбоотой мэдээ