Хятадын хөдөө аж ахуйн нээлттэй бодлогыг дэлхий дахин анхаарч байна

2018-05-16 16:22:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөдөө аж ахуй нь эдийн засгийн шинэ  "гарц" болж байна гэж Хятад иргэд үзэх болжээ. Гадаадад нээлттэй байх бодлого  улам эрчтэй хэрэгжиж, Хятад улс шинэ үеийн хөдөө тосгоны хөгжлийг ахиулахдаа  "Хөдөө аж ахуйг гадаадад нээлттэй байлгах шинэ загвар"-ыг санаачилж байна.  Нээлттэй бодлогоо улам ахиулах нь Хятадын хөдөө аж ахуйн хөгжил, тариачдын  орлогыг нэмэгдүүлэхэд ашигтай. Нөгөө талаар Хятадын хүнсний хэрэглээний бүтэц  шинэчлэгдэх шатандаа яваа учраас Хятадын хөдөө аж ахуйн зах зээлийн хөгжлийг  дэлхий дахин өөдрөгөөр харж байна.  

Өнгөрсөн 7 хоногт Израйлийн  Тель-Авив хотноо Олон улсын хөдөө аж ахуйн техникийн ХХ яармаг болж өнгөрлөө.  Израйлийн үр тариа, хөдөө аж ахуйн төслийн Соли компанийн захирал Ли Бөчи:  Хятадын ард иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд  тавих шаардлага нь ч өндөр болж, Хятадын засгийн газар хөдөө аж ахуйг улам  чухалчлах боллоо. Тиймээс Хятад улстай хамтран ажиллах сайхан боломж бүрдэж  байна гэжээ.

Хятадын хөдөө аж ахуйн  нээлттэй бодлогыг дэлхий дахин анхаарч байна

Ли Бөчи хэлэхдээ:  Хятадын хөдөө аж ахуйн зах зээл асар том, жижиг ферм том аж ахуй болон хөгжих  шатандаа яваа бөгөөд бүтээгдэхүүний чансаа ч сайжирч байна. Хятадын засгийн  газар хөдөө аж ахуйг ихэд чухалчилж байгаа нь бидний хувьд том боломж юм. Бид  өөрийн туршлага, мэргэжлээ Хятадын нөхцөл байдалд зохицуулан өөрчлөх хэрэгтэй.  Бидэнд бизнесийн онцгой боломж бүрдэж байна  гэжээ.   

Хятад бол хөдөө  аж ахуйн бүтээгдэхүүний импортын хамгийн том орон, экспортын 2 дахь том орон.  Мөн шош, далдуу модны тос, хөвөн зэргийг хамгийн ихээр худалдан авч буй орон юм.  Өнгөрсөн онд Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортын нийт хэмжээ  201 тэрбум 400 сая ам.долларт дөхөж, 2016 оныхоос 9 гаруй хувиар нэмэгдсэн юм.  Үүнд импортын хэмжээ 125 тэрбум 900 сая ам.долларт ойртож, 12.8 хувиар нэмэгдсэн  байна. Холбогдох тоо бүртгэлээс үзвэл, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний  импортын нийт хэмжээний 70 гаруй хувийг Америк, Бразиль, АСЕАН, Европын холбоо,  Австрали эзэлж, “нэг бүс нэг зам” дагуу улс орнуудаас Хятад улсад экспортлох  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ч огцом нэмэгдсээр байна.  

Хятадын хөдөө аж ахуйн  нээлттэй бодлогыг дэлхий дахин анхаарч байна

Хятадын хөдөө аж  ахуйн бүтээгдэхүүний асар том зах зээл улс орнуудад ихээхэн үр ашиг хүртээж  байна. Америкаар жишээлбэл, өнгөрсөн жил тус орноос Хятад улсад экспортолсон шар  буурцгийн хэмжээ 12 тэрбум ам.долларт хүрсэн бол тус орны шошийн гол бүс  Иллинойс муж улс шошийн 1/4-ийг Хятад улсад экспортолжээ. 2017 онд Америкийн  хилийн чанадын зах зээлд нийт 6 тэрбум 500 сая ам.долларын өртөг бүхий гахайн  мах экспортолсон бол Хятад улс тус орны гахайн махны экспортын 3 дахь том зах  зээл болжээ.
Өнгөрсөн 7 хоногт болсон Олон улсын хөдөө аж ахуйн  технологийн ХХ үзэсгэлэн яармагийн үеэр Хятадын Хайнань мужийн перец  үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Чэнь Кэбө хэлэхдээ: Хайнань муж Хятад  улсын перецийн 95 гаруй хувийг тарьж ургуулдаг бөгөөд Америк болон Европын  холбооны зах зээлд жилд 5000 орчим тонн перец экспортолдог гэжээ.   

Хятадын хөдөө аж ахуйн  нээлттэй бодлогыг дэлхий дахин анхаарч байна

Израйльд пересийн хэрэглээ асар их байдаг. Саяхан Израйлийн хэдэн  компани ирж манай бүтээгдэхүүнтэй танилцсан. Тэд манай бүтээгдэхүүнийг ихэд  сонирхож, хамтарч ажиллах хүсэлтэй байгаа.

Эрдэмтдийн үзэж байгаагаар дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах  зээлийн системтэй улам сайн уялдах нь Хятадын хөдөө аж ахуйг нээлттэй байлгасны  шууд үр дагавар юм. Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн хөдөө аж  ахуй, хөгжлийн судалгааны хүрээлэнгийн судлаач Жүн Юй хэлэхдээ: Хэрэв бид ДХБ-ын системд нэгдэж орохгүй бол эдгээр оронтой харилцан  ашигтай хамтарч ажиллах аргагүй юм. Хөдөө аж ахуйн сайн бүтээгдэхүүний экспорт ч  ийм хурдан нэмэгдэх боломжгүй. Энэ бол хөдөө аж ахуй гадаадад нээлттэй бодлого  хэрэгжүүлсний үр шимээр, дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлд ийм амжилттай  байгаагийн тод жишээ юм гэжээ.

 


Их уншсан

холбоотой мэдээ