ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүйн хурал болно

2018-05-16 17:50:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан Бээжин хотноо мэдэгдэхдээ:   ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүйн хурлын нарийн бичгийн дарга нарын XIII хурал   5-р сарын 21-22-нд Бээжинд зохиогдоно. Энэ хурал нь ШХАБ гишүү орноо өргөтгөсний   дараа анх удаагаа зохиож буй гишүүн орнуудын аюулгүйн нарийн бичгийн дарга нарын   хурал бөгөөд ирэх сард зохиогдох Чиндаогийн чуулга уулзалтад улс төр, аюулгүйн   бэлтгэлийг хангах зорилттой юм.
Мөн өдрийн хэвлэлийн ээлжит бага хуралд   Лү Кан танилцуулахдаа: ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүйн асуудлыг хариуцсан өндөр   албан тушаалтад, ШХАБ-ын холбогдох албаны хүмүүс хурал оролцон, талууд ШХАБ-ын   бүс нутгийн аюулгүй байдал, тус байгууллагын аюулгүйн хамтын ажиллагааны   тэргүүлэх чиглэл зэрэг асуудлаар санал бодлоо солилцох болно   гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ