Хятад, Америкийн үйлдвэр, худалдааны удирдагчдын Х яриа хэлэлцээ өндөрлөв

2018-05-17 09:37:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд Хятад, Америкийн үйлдвэр,  худалдааны удирдагчид, өндөр албан тушаалтнууд хоорондын Х яриа хэлэлцээ Бээжинд  өндөрлөлөө. Хоёр хоног үргэлжилсэн яриа хэлэлцээгээр, Хятад, Америкийн эдийн  засаг, худалдааны харилцааны асуудлын хүрээнд хоёр тал санал бодлоо илэн  далангүй солилцсон юм. Мөн хоёр орны худалдааны маргаан, хоёр талын ирээдүйн  бодлого чиг хандлагын талаар авч хэлэлцсэн бөгөөд “нэг бүс нэг зам” олон улсын  хамтын ажиллагаа, дижитал эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр  зэрэг сэдвээр судлан хэлэлцсэн байна. 
Хятадын талын төлөөлөгч: Хятад,  Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа одоо хамгийн чухал цаг үедээ байна.  Эрх тэгш, харилцан ашигтай эдийн засаг, худалдааны харилцаа бол хоёр орны харилцааны чухал тал юм. Хоёр орны эдийн засаг, худалдааны асуудлаар, яриа  хэлэлцээ, зөвшилцөл хийх нь асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам юм гэжээ.  
Америкийн талын төлөөлөгч: Америк, Хятадын  эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа харилцан нөхөх чанартай, өндөр татвар  хураамж зэрэг худалдааг ивээх үзлийн арга барил хоёр орны эдийн засаг,  худалдааны харилцааны хөгжилд ашиггүй юм. Хоёр тал нааштай, ажил хэрэгч байр  сууриар, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаанд оршиж буй өнөөгийн  асуудлыг зохицуулах ёстой. Америкийн үйлдвэр худалдааныхан хоёр орны худалдаа,  хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжиж, хоёр талын эдийн засаг, худалдааны  харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахын тулд үргэлжлэн хичээн ажиллах  болно хэмээн онцолжээ.      Ренчинсоо 

Их уншсан

холбоотой мэдээ