Хамтын хөгжил дэвшилд шинэ зам нээж өгнө

2018-05-17 10:11:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хамтын  хөгжил дэвшилд шинэ зам нээж өгнө

  

ХОУР-гийн мэдээ: 16-нд Парис хотноо, Хятадын Төрийн  зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И, Францын ГХЯ-ны сайд Ле Дриан нар  уулзсаны дараа хамт сэтгүүлчидтэй уулзжээ.

Ван И: "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг Хятад  улс санаачилсан ч боломж, үр шим нь дэлхий дахиных юм. "Нэг бүс нэг зам"  санаачилга гаргасан 5 жилд, Хятад улсын бүс дагуу орнуудтай хийсэн худалдааны  хэмжээ 4 их наяд ам.долларт хүрч, нийт хөрөнгө оруулалт нь 60 тэрбум гаруй  ам.доллар хүрсэн юм. Хятад улс бүс дагуу 43 оронтой агаарын шугамаар шууд  холбогдож, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний цуваа 7500 гаруй удаа зорчин,  гадаад дахь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 75 бүс байгуулж, орон  нутагт 200 мянган ажлын байр буй болголоо. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн  байгуулалт даяаршлын эриний хэрэгцээ шаардлагад нийцэж, бүс дагуу орнуудын ард  түмэнд бодит үр шимээ хүртээснийг үйл хэргүүд гэрчилж байна. Ялангуяа олон улсын  байдалд тодорхойгүй хүчин зүйл олширч буй нөхцөлд "Нэг бүс нэг зам"-ын бүтээн  байгуулалт олон орны хамтын хөгжилд шинэ зам нээж, хөгжлийн эрчтэй бөгөөд саруул  ирээдүйтэй гэдгээ харуулж чадлаа гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ