Усны судалгааны салбарт шинэ нээлт хийв

2018-05-17 10:20:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын судлаачдын усны тухай   судалгааны бүтээл энэ сард олон улсын эрдэм шинжилгээний дээд түвшний “Байгаль”   сэтгүүлд нийтлэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, судалгааны ажлаар устай   натрийн ионы атомын хуваарийн нарийвчилсан зургийг анх илрүүлсэн төдийгүй устай   ионыг дамжуулах илбэтэй тооны үр нөлөөг илрүүлжээ. Энэ судалгаа усны тухай суурь   судалгаа, усны хэрэглээний технологийг нээн ашиглахад маш чухал ач холбогдолтой   гэж судлаачид үзэж байна. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Линь Вэй мэдээллээ.

Усны судалгааны салбарт шинэ нээлт хийв

 

Ус бол хүний хамгийн танил дасал, эх   байгалийн нөөц баялаг мөн атлаа хамгийн ойлгогдошгүй бодис юм. Эрдэм   шинжилгээний салбарынхан ион натрийн бичил бүтэц, хөдөлгөх хүчний тухай   маргасаар ирсэн бөгөөд шинжлэх ухааны салбар дахь зуу шахам жил шийдэгдээгүй   бэрхшээлтэй асуудал байлаа.

Усны судалгааны салбарт шинэ нээлт хийв

 

Хятадын судлаачид энэ салбарт 20   гаруй жилийн судалгаа хийсний эцэст чухал нээлт хийсэн юм. Бээжингийн их   сургуулийн Квантын материалын шинжлэх ухааны төвийн Жян Ин төслийн баг, Шюй   Лимэй төслийн баг, Бээжингийн их сургуулийн Хими, молекулын инженерийн дээд   сургуулийн Гао Ичинь төслийн баг, Хятадын шинжлэх ухааны академи, Бээжингийн их   сургуулийн Ван Эньгэ төслийн баг хамтарч, олон улсын хэмжээнд анх удаа устай   натрийн ионы атомын хуваарийн нарийвчилсан зургийг олсон бөгөөд устай ионыг   дамжуулах илбэтэй тооны нөлөөг илрүүлжээ.

Усны судалгааны салбарт шинэ нээлт хийв

 

Бээжингийн их сургуулийн Физикийн   дээд сургуулийн квант материалын шинжлэх ухааны төвийн профессор Жян Ин:   Судалгаа амжилтад хүрсэн гол шалтгаан бол Хятад улсын бие дааж зохион бүтээсэн   өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж, өөрсдийн нээсэн онолын оновчтой арга   зүйгээр судалгааны ажиглалтын арга дутмаг, тооцоолоход бэрхшээлтэй байсан   асуудлыг шийдвэрлэсэнд байна. Бид анх удаа ион натрийн бичил бүтэц, дамжуулах   шинж чанар хоорондын шууд холбоог байгуулж, онцгой илбэтэй тооны усны   молекультай ион натри маш их сарниулах чадалтайг илрүүлж, хязгаарлагдмал   тогтолцоонд ион дамжуулах тухай хүмүүсийн хуучин ойлголтыг өөрчилсөн   гэжээ:

Усны судалгааны салбарт шинэ нээлт хийв

 

“Бид харж болохуйц туршилтын   технологийг илрүүлэхэд дийлэнх хүчээ төвлөрүүлж, устай ион ямар байх, түүний   эргэн тойрон ямар бүтэцтэй байх зэргийг нүдээр үзэхийг зорьсон юм. Үүнийг өндөр   нарийвчлалтай скандаж шалгагч микроскопоор шийдсэн. Микроскоп технологийн   хамгийн гол нь скандаж шалгагч юм. Түүнийг бие даан зохион бүтээсэн. Бидний энэ   бүтээл үзүүлэлтүүдийг хамгийн нарийн хэмжээнд хүргэсэн бөгөөд нарийвчилсан   хэмжээ, мэдрэмж нь олон улсын хамгийн өндөр түвшинд хүрсэн юм. Нөгөө талаар бид   онолын талаар хичээн зүтгэж, шинээр хөгжүүлсэн. Тухайлбал Ван Эньгэ багш   тэргүүтэй хамт олон кванталсан тооцооллын аргыг нээж, усны судалгаа, тооцооллын   салбарын маш их бэрхшээлийг даван туулсан юм. ”

Усны судалгааны салбарт шинэ нээлт хийв

 

Хятадын судлаачдын бичсэн тус   өгүүллийг Бээжингийн цагаар 5-р сарын 14-нд “Байгаль” сэтгүүлд нийтэлжээ. Энэ   ажлыг сэтгүүлийн редакторууд өндрөөр үнэлж, судалгааны үр дүн нь “Онол,   хэрэглээний шинжлэх ухааны салбарынхны анхаарлыг тэр даруй татах болно”   гэжээ.

Усны судалгааны салбарт шинэ нээлт хийв

 
Энэ технологийг ирээдүйд юунд ашиглах   тухай Бээжингийн их сургуулийн Физикийн дээд сургуулийн Квант материалын төвийн   профессор Жян Ин далайн усыг цэвэршүүлэх талаар жишээлэн тайлбарлажээ:
 

“Бид бүгд мэдэж байгаа. Далайн усыг   цэвэршүүлэх гол зорилго нь далайн усны давс, усыг салгах явдал юм. Үүнийг нано   хэмжээний нүхэн гуурс, эсвэл давчуу гуурсаар хийж байсан. Одоо бид ион натрийн   судалгааны дүнгээр онцгой тэгш хэм, тогтсон үелэлтэй материалыг зурж төлөвлөн,   ионы сарнихыг түргэсгэж, цэвэршүүлэх үр ашгийг дээшлүүлнэ. ”

Усны судалгааны салбарт шинэ нээлт хийв

 
Үүнээс гадна энэ судалгааны дүнг ион   батарей, зэврэлтээс хамгаалах, цахилгаан химийн урвал, биологийн ионы суваг   зэрэг холбогдох салбарт хэрэглэж болно гэж Жян Ин ярьсан юм.
 
“Өөр нэг жишээ дурдахад бидний сайн   мэддэг ион батарей, өнөөгийн гар утасны лити ион батарейг хэрэв электродын   материалын харилцах хэсэгт нь тохируулалт хийж, тохиромжтой эсгэж хайчилбал ион   дамжуулах үйл явцыг түргэсгэх бүрэн боломжтой юм. Үүгээр дамжин цэнэглэх   хугацааг нь богиносгох төдийгүй батарейн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой   юм.”
 Сарантуяа
 

Их уншсан

холбоотой мэдээ