БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалтад оролцох эсэхээ эргэн харна гэжээ

Д.Хүчитбаатар 2018-05-17 10:21:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалтад оролцох эсэхээ эргэн харна гэжээ

16-нд БНАСАУ-ын ГХЯ-ны 1-р орлогч сайд Ким Ки-Гван: Трампын засгийн газар ганц талаасаа цөмийн төлөвлөгөөгөө орхихыг БНАСАУ-аас шаардвал хоёр орны төрийн тэргүүний уулзалтад оролцох эсэхээ эргэн харах болно гэжээ.

БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалтад оролцох эсэхээ эргэн харна гэжээ

 Ким Ки-Гван: БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалт болох гэж буй үеэр, АНУ нөгөө талдаа хандан дарамталсан шинжтэй яриа гаргах нь зохисгүй юм. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын ажил хариуцсан туслах Жон Болтон урьд нь Ливид хэрэгжүүлж байсан “Урьдаар цөмийн төлөвлөгөөгөө орхиж, дараа нь нөхөн олговор өгөх”-ийг дахин санаачилж байгаа нь асуудлыг яриа хэлцээр зохицуулах санаагүй байгаагийн илрэл юм. АНУ дайсагнах бодлого, цөмийн заналхийлэл, сүрдүүлгээ зогсоох нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын угтвар нөхцөл мөн гэдгийг олонтаа тодорхойлсон гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ