Ван И Францын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийжээ

2018-05-17 10:21:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 16-нд Парис хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Францын гадаад хэргийн сайд Ле Дриантай  хэлэлцээ хийжээ.

Ван И: Энэ оны 1-р сард Макрон Хятад улсад амжилттай айлчилж, хоёр орны төрийн тэргүүн шинэ эриний Хятад, Францын харилцааны хөгжлийн удирдах зарчмыг тогтоож, бүх салбарын хамтын ажиллагааны талаар иж бүрэн төлөвлөгөө боловсруулсан юм. Хятад улс Францын олон улс дахь байр суурь, Хятад, Францын харилцааг хөгжүүлэхийг чухалчилж, Франц улстай хамт хоёр орны тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн, Хятад, Францын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг шинэ эрч хүчээр сэлбэхэд бэлэн байна. Хоёр тал одоогийн том төслүүдийн хамтын ажиллагаа, Хятадын гадаадад нээлттэй байх шинэ бодлого, Хятад, Францын байгаль орчны жилийг зохион байгуулах арга хэмжээгээр боломж болгож, хоёр орон цөмийн эрчим хүч, сансар судлал, инноваци, хиймэл оюун ухаан, тоон эдийн засаг, хүрээлэн буй орчин зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой. Франц улс "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг Хятад улс урьж, Францын талтай хамтран ажиллах тодорхой арга замыг судлан, гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааг эрчтэй өрнүүлж, Хятад, Францын хамтын ажиллагааг өргөтгөхөд шинэ хөдөлгөх хүчээр хангах болно гэжээ.

Ле Дриан: Ерөнхийлөгч Макроны Хятадад хийсэн айлчлал үр дүнд хүрч, хоёр орны цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг заасан юм. Хоёр тал хамтран хүчин зүтгэж, хоёр орны тэргүүний нийтлэг ойголтыг сайтар хэрэгжүүлэх ёстой. Франц улс Хятадын хамт өндөр түвшний харилцаагаа баримтлан, эдийн засаг, худалдаа, байгаль орчин, иргэний хэрэглээний цөмийн эрчим хүч, инновацийн салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно. Франц улс "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, бусад оронд гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагаа өрнүүлэх асуудлаар ярилцаж, харилцан ашигтай хамтдаа ашиг олох зорилтыг биелүүлнэ. Европ-Хятадын харилцааг улам хөгжүүлэхэд Франц улс идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэжээ.


Н.Пүрэвжав  

Их уншсан

холбоотой мэдээ