Солонгосын хойгийн байдлын талаар ярив

2018-05-17 10:22:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар  16-нд Парис хотноо, Францад албан ёсны айлчлал хийж буй Хятадын Төрийн зөвлөлийн  гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И сурвалжлагчид хандан Солонгосын  хойгийн байдлын тухай үзэл бодлоо танилцуулжээ. 

Ван И:  Солонгосын хойгийн асуудал бол олон жилийн түүхтэй ээдрээтэй асуудал юм. Энэ  асуудлыг зохицуулахад талууд харилцан ойртох хэрэгтэй. Харин эсрэг замаар  сөргөлдөх нь ашиггүй юм. Нэг тал нь уян хатан байхад нөгөө тал нь бүр ч хатуу  чанга байж болохгүй. 

Түүхэнд иймэрхүү сургамж олон бий. Ийм байдал дахин  гарахыг бид хүсэхгүй. Өнөөгийн Солонгосын хойгийн намжмал байдлыг бий болгоход  маш амаргүй байсан юм. Энэ талаар БНАСАУ-ын талын санаачилгатай хэрэгжүүлж буй  арга хэмжээг бүрэн нотолж байна. Бусад талууд, ялангуяа АНУ өнөөгийн энх тайвны  боломжийг эрхэмлэх ёстой. Энх тайвны төлөө бүгд тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ