Францын ерөнхийлөгч Макрон Ван И-г хүлээн авч уулзав

2018-05-17 10:41:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 16-нд Парис дахь Елсейн ордонд Францын ерөнхийлөгч Макрон Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзлаа.

 Макрон: Ши Жиньпин даргад дотнын мэндчилгээ дэвшүүлж байгааг минь уламжилж өгнө үү хэмээгээд: Би энэ оны 1-р сард Хятадад амжилттай айлчилж, Франц, Хятадын харилцааг хөгжүүлэх талаар Ши Жиньпин даргатай чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр тал холбогдох төлөвлөгөөг сайтар боловсруулан хэрэгжүүлж, дээд хэмжээний харилцан айлчлалыг олшруулж, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техник, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулах талаар идэвхтэй судлан хэлэлцэхийг хүсэж байна гэжээ. 

Ван И, Ши Жиньпин даргын мэндчилгээг Макронд уламжиллаа. Тэрээр: Энэ оны 1-р сард ноён ерөнхийлөгч та Хятадад амжилттай айлчилж, Ши Жиньпин дарга та хоёр шинэ үеийн Хятад, Францын харилцааг хөгжүүлэх талаар иж бүрэн төлөвлөгөө гаргасан билээ. Би энэ удаа хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон олон төрлийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн тулд Францад айлчилж байна. Хятадын тал Францын талтай хамт хоёр орны дээд хэмжээний хэлхээ холбоог нягтруулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Францын тал Хятадын нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын чухал стратегийн түнш болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ