​Чехэд цайны соёлыг танилцуулав

2018-05-17 11:00:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Саяхан Прага хотод болсон олон улсын номын үзэсгэлэнд   “Цайны орон” номын зохиогч, Рүн Шинь-Юй лекц уншиж, Хятадын уламжлалт цайны   соёлыг газар дээр нь үзүүлж, цайны тухай сэтгэгдлээ хуваалцжээ.
 

Чехэд цайны соёлыг танилцуулав

Тус танхимд аялгуут сайхан ятга хөгжмийн дунд   Хятадын цайны судлаач, “Цайны орон” номыг зохиогч Рүн Шинь-Юй Хятадын цай уух   уламжлалт зан заншлыг хийж үзүүлжээ. Эхлээд аягаа халуун усаар зайлж бүлээн   болгоод цайг хандлах уух бүх үйл явц нь урсгал ус мэт намуун дөлгөөн, хүний   сэтгэлийг өөрийн эрхгүй соронздон татна. Цайг амсангаа “Цайны орон” лекцээ   эхэлж, цай сонирхож судалсан тухай сэтгэгдлээ гадаад дотоодын хүмүүстэй   хуваалцаж байлаа. Тэрээр лекцдээ хүн төрөлхтний цай сонирхож эхэлсэн түүх, цайны   төрөл зүйлийн эх үүсвэр, хоол хүнсний эмчилгээний увдис, “Нэг бүс нэг зам”-ын   худалдааны хөгжил, урлаг, соёлын өв зэрэг хэдэн талаас Хятадын соёл иргэншил   болон цайны соёлын гүн гүнзгий уялдаа холбооны тухай хөндөн ярьсан юм.
 

Чехэд цайны соёлыг танилцуулав

Зүүн Европоор аялж явахад хүмүүс баар,   ресторанд шар айраг, кофеноос гадна янз бүрийн хятад цайг захиалж уух дуртай   байдаг. Тэр нутгийн хүмүүс Хятадын цайг нэлээд сайн мэддэг, зарим нь Ханжөүгийн   Лүнжин цай, Чимэний хар цай, Юньнаний Пү-эр цай зэргийг нэрлэж байсан нь санаанд   оромгүй хэрэг байлаа.
 
 “Тэдний хэлээр цайг ‘Chai’ гэж байна. Харин   Төв Баруун, Умард Европынх шиг ‘Tea’ гэж хэлдэггүй нь маш сонирхолтой санагдсан.   Энэ дуудлагаас түүхэндээ Хятад улс эх газрын торгоны зам хэмээх худалдааны   хэлбэрээ соёл түүхийг харуулсан цайг алсын дорно дахинаас Европт уламжилсныг   мэдэж болох юм. Өнөөдрийн номын үзэсгэлэнд би ч гэсэн лекц уншиж, дорно дахины   түүх, соёлыг танилцуулан түгээж байгаа нь энэ юм. Цай Хятадын соёлын нэрийн   хуудас болж, улам олон орны хүмүүст Хятадын уламжлалт соёл, түүхийг ойлгуулахыг   хүсэж байна. “Цайны орон” хэмээх ном маань Хятад, Европын соёлын хоорондын жижиг   гүүр болохыг хүсэж байна.”

Чехэд цайны соёлыг танилцуулав

 
Рүн Шинь-Юйн: “Цайны орон” хэмээх номыг   Хятадын гадаад хэлний ном хэвлэлийн газрын Хятадын номын худалдааны компани   хэвлэн тараажээ. 2017 оны 10-р сард Германы Франкфуртын олон улсын номын   үзэсгэлэнд анх тараахад Герман, Япон, Энэтхэг зэрэг орны хэвлэлийн байгууллага   анхааран сонирхсон байна. Хэвлэлийн байгууллагын төлөөлөл Хуан Юйлүн энэ тухай   танилцууллаа:
  
“Хятад улсын гадаад хэлний ном хэвлэлийн   газар олон улсад Хятадын соёлыг уламжлах үүрэг гүйцэтгэдэг. Хятадын соёлд цай   гүн гүнзгий ууссан байдаг. Прагын номын үзэсгэлэнгийн үеэр, Хятадын номын   худалдааны компани Хятадын цайны соёлыг гүн гүнзгий судалсан ноён Рүн Шинь-Юйг   урьж, гадаадын иргэдтэй уулзуулж байна. Тэрээр Хятадын цайны соёлыг газар дээр   нь амсуулан үзүүлж, цай бол хүн төрөлхтний амьдралтай нягт холбоотой гэдгийг   тайлбарлаж байгаа юм. ”
 
Лекцийн дараа Рүн Шинь-Юй “Цайны орон” хэмээх   номоо гарын үсэг зурж худалдаад Дэлхийн хар цайны өвөө хэмээн нэрлэгдсэн биет   бус соёлын өвийн нутаг Ү-Ишаний ховор цайг бэлэг болгон барьжээ.
 
Чех дэх Хятадын худалдаа, эдийн засаг, соёлыг   дэмжих нийгэмлэгийн дарга Ли Рүжян: Чех, Хятад хоёр орны худалдаа эдийн засаг,   соёл, аялал жуулчлал зэрэг талын хэлхээ холбоо улам нягт болохын хэрээр Хятадын   цайны соёл Чех хүмүүсийн талархлыг хүлээж байна гэж ярьж байлаа:
 
 
“Энэ удаагийн лекцээр дамжин, Чехийн иргэд   Хятадын цайны соёлын урт удаан түүх, өвөрмөц гайхамшгийг үзэж сонссон төдийгүй   Хятад хүмүүс цай ууж, бие сэтгэлээ засан, анд нөхөд бололцож, ёс зүйгээ   дээшлүүлдэг гэдгийг ойлгуулсан юм. Хойшид Чехэд иймэрхүү арга хэмжээг илүү   зохион байгуулж, хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэн, цайны соёлоор дамжин   Хятад улсыг таниулахыг хүсэж байна. ”Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ