Ираны цөмийн хэлэлцээрийн асуудлаар гаргаж буй хүчин зүтгэлийг НҮБ дэмжиж байна

2018-05-17 11:18:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн  мэдээ: 16-нд Брюссельд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш: Ираны цөмийн хэлэлцээрийг нааштай болгоход гаргасан Европын холбооны хичээл зүтгэлийг  НҮБ дэмжинэ гэжээ.

Мөн өдөр Гутерриш Европын  холбооны төв байранд айлчилж, Европын холбооны дарга Жан-Клод Юнкер, Европын  холбооны Гадаад харилцаа аюулгүй байдлын  асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини нартай уулзалт хийсэн  юм. 

Гутерриш уулзалтын дараа хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ: Бид  аймшгийн ертөнцөд амьдарч байна. Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй  байх механизм хэдэн арван жилийн турш анх удаа эргэлзээнд хүрч байна. Олон талт  засаглалын механизм, олон улсын харилцааны эрх зүйг хамгаалах нь маш чухал юм.  Ираны цөмийн хэлэлцээрийн асуудлаар гаргасан Европын холбооны үйлдэл, тус  хэлэлцээг үргэлжлүүлэхэд Европын холбооны гаргасан хүчин чармайлтыг НҮБ бүрэн  дэмжиж байгааг онцлон тэмдэглэе гэжээ.

Жан-Клод Юнкер хэвлэлийн  бага хуралд Ираны цөмийн хэлэлцээрийг үргэлжлэн хамгаалах Европын холбооны  шийдлийг дахин чухалчилж, энэ нь бүс нутгийн болон дэлхийн энх тайвныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм  гэжээ.

      Далайнтуяа 

 

Их уншсан

холбоотой мэдээ