​Эмчилгээний салбарыг улам нээлттэй болгож байна

2018-05-17 15:19:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Сүүлийн үед Хятад улс эмчилгээ, эрүүл мэндийн   салбарыг улам нээлттэй болгож, гадаадтай хамтран эмнэлэг байгуулах, гадаадын   вакцинд зөвшөөрөл өгч хэрэглэх, гадаадын эм бэлдмэл импортлохыг зөвшөөрөх зэрэг   олон шинэ бодлого хэрэгжүүлж, иргэдэд хүртээмжтэй, эмчилгээний салбарын хөгжлийг   дэмжиж байна.
 
Эмчилгээ, эрүүл мэндийн салбарын тухай сайхан   мэдээ дуулдсаар байна. Жишээлбэл юуны өмнө хорт хавдрын эсрэг эмийг гадаадаас   оруулахад гаалийн татвараас чөлөөлж, нэмүү өртгийн татварыг хөнгөлөхөөр болжээ.   5-р сарын 1-нээс эхлэн Хятад улс хорт хавдрын эсрэг эм бэлдмэл зэрэг 28 төрлийн   эм бэлдмэлийг гаалийн татвараас бүрмөсөн чөлөөлж, ердөө 3 хувийн нэмүү өртгийн   татвар авч, эмчилгээний даатгалд хамруулсан хорт хавдрын эсрэг эм бэлдмэлийг   засгийн газраас үнэ хаялцаж, худалдаж авна. Даатгалд хамрагдаагүй хорт хавдрын   эсрэг эм бэлдмэлийг даатгалд хамруулах тухай хэлэлцээ хийнэ. Эдгээр бодлогыг   хэрэгжүүлсний үр дүнд импортын эм бэлдмэлийн үнэ буурч, энэ өвчинд нэрвэгдсэн   хүмүүсийн зардлыг хөнгөлж, иргэдэд хүртээмжтэй болох юм. Уушгины хорт хавдраар   өвчилсөн хүний ар гэр Ү овогт эмэгтэй сэтгэгдлээ хуваалцсан юм:“Гадаадын эм их үнэтэй, Хятадад үйлдвэрлэсэн   эмийг 100 юаниар авч болж байхад гадаадынх 1000 юань хүрдэг. Гэвч гадаадын эм   илүү сайн. Бид гаалийн татварыг бууруулаасай гэж хүсдэг. Энэ бодлого аль болох   түргэн хэрэгжээсэй гэж хүсэн хүлээж байна.”
 
4-р сарын сүүлчээр умайн хүзүүний хорт хаврын   эсрэг “9 Валентин HPV” вакцин Хятадын зах зээлд зөвшөөрөлтэй орж ирсэн байна. 2,   4-ийнхийг зөвшөөрөхөд маш удаан хугацаа зарцуулдаг байсан бол “9 Валентин HPV”   вакциныг оруулахад Эм бэлдмэлийн хяналт удирдлагын байгууллага 8 хоногт багтан   зөвшөөрөл өгдөг. Ийм хурдан оруулж буй талаар Хятадын Эм судлалын нийгэмлэгийн   Шинжлэх ухаан технологийн хөгжлийн төвийн орлогч дарга Шяо Лү: Энэ нь нэг талаар   зөвшөөрөл олгох стандарт шаардлагыг хангасан. Нөгөө талаар Хятадын эм бэлдмэлийн   хяналт үнэлгээний явцад дутагдаж буй эм бэлдмэл, шинэ эм бэлдмэлийн том төсөлд   хамрагдсан эм бэлдмэлийг хянах талаар “Ногоон гэрэл” асааж өгсөн гэжээ.

“Вакцинаас бусад шинэ эм бэлдмэлд адилхан   арга хэмжээ авч байна. Импортын хувьд урьдын эболагийн вакцин, өөр вакциныг   оруулахыг зөвшөөрөх талаар Хятад улсын эм бэлдмэлийг хянан зөвшөөрөх төв буюу   CDE мөн “ногоон гэрлээр” дэмжиж байна. ”
 
Үндэсний эм бэлдмэлийн хяналт удирдлагын   газрын Бүртгэлийн танхимын орлогч дарга Ли Жиньжюй: Олон улсад ашиглаж буй   хамгийн тэргүүний шинэ эм бэлдмэлийг өвчтөнүүдэд аль болох түргэн хүргэхийн тулд   Хятад улс зөвшөөрөл өгөх үйл явцыг улам сайжруулж, гадаадын эм бэлдмэлийг   Хятадын зах зээлд оруулах хугацааг богиносгоно гэжээ.

“Клиник туршилтын эрхийг зөвшөөрөл олгож   байснаасаа бүртгэн удирдах болгон өөрчилж, клиник туршилтын өргөдлийг зөвшөөрөх   дүрмийг өөрчилж, хугацаа нь тулбал аяндаа сунгадаг болгосон. Мөн технологийн   удирдах зарчмуудыг нийтэлж, тоо баримтыг хамгаалах зэрэг арга бодлого   хэрэгжүүлнэ. Бид өвчтөний аюулгүй байдлыг баталгаажуулах үндсэн дээр ховор өвчин   зэргийн эсрэг эм бэлдмэлийг хянан, зөвшөөрөл олгох үйл явцыг сайжруулж, клиник   туршилтыг хөнгөлөн заримыг нь чөлөөлнө.”
 
Эм бэлдмэлээс гадна эмчилгээний үйлчилгээг ч   улам нээлттэй болгож байна. Сүүлийн үед Эрүүл мэнд, гэр бүлийн үндэсний хороо   холбогдох баримт бичиг боловсруулж, эмчилгээний салбарыг гадаадад нээлттэй   байлгах түвшинг дээшлүүлж, хөрөнгө хамтруулсан буюу хамтран ажиллах хэлбэрээр   байгуулсан эмчилгээний газарт гадаадын хөрөнгө оруулалтын харьцлыг 70 хувиас   хэтрүүлэхгүй гэсэн хязгаарлалтыг сулласан юм.
 
Одоо Хятадад ажиллуулж буй гадаадын   эмчилгээний байгууллага гол нь хамтран хөрөнгө оруулах, хамтран ажиллах   загвараар гол болгож байна. Тухайлбал Америк, Хятадын Үхэ эмнэлэг, Хэмүжя   эмнэлэг зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг гол нь чинээлэг хүмүүст   зориулсан, хөрөнгө мөнгө, хэмжээ, үйлчилгээний чанар чансаа зэрэг талаар баялаг   туршлага, давуу талтай юм.
 
Бээжингийн их сургуулийн Олон нийтийн эрүүл   мэндийн дээд сургуулийн эрүүл мэндийн бодлого, удирдлагын салбарын профессор Жөү   Зижюнь: Гадаадын хөрөнгө оруулалттай эдгээр эмчилгээний байгууллагын хөгжил нь   зах зээлийн харилцан адилгүй эрэлт хэрэгцээг хангаж, Хятадын эмчилгээ   үйлчилгээний түвшнийг дээшлүүлнэ гэжээ.

“Зах зээлийн өөр өөр эрэлт хэрэгцээг хангаж   байна. Гадаадын хөрөнгийн ихэнх нь зарим онцгой хүнд зориулсан байдаг. Тухайлбал   Хэмүжя эмнэлэг гол нь Хятадад буй гадаадын хүмүүс, чинээлэг хүмүүст үйлчилдэг.   Гадаадын хөрөнгө оруулалт нь эмчилгээ, технологийг журамжуулж, гол нь зарим хорт   хавдар, зарим ховор өвчнийг эмчлэх туршлагатай юм.” Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ