Лю Хэ, Хенри Киссинжер нартай уулзав

2018-05-17 15:27:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд Вашингтонд Ши Жиньпин даргын тусгай элч, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад, Америкийн эдийн засгийн бүх талын хэлэлцээний ахлагч Лю Хэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер, Сенатын даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч, Сенатын Сангийн хорооны дарга Орри Хачи, Төлөөлөгчдийн танхмын хөрөнгө босгох комиссын дарга Кевин Брэди нартай уулзав.

Лю Хэ Хэнри Киссинжертэй уулзахдаа түүнд 95 насны төрсөн өдрөө угтах гэж буйд баяр хүргэж, БНХАУ, АНУ-ын найрсаг харилцаанд урт хугацааны турш оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн байна. 

Лю Хэ: Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Трамп нарын удирдлагаар Хятад, Америкийн харилцаанд чухал, эерэг ахиц дэвшил гарлаа. Миний бие энэ удаагийн айлчлалаар хоёр орны тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтын дагуу Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудлаар Америкийн талтай гүнзгий хэлэлцэж, зөв шийдлийг эрэлхийлэн, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааны эрүүл хөгжлийг хамгаалах зорилготой юм гэжээ.

Хэнри Киссинжер: Америк, Хятадын харилцаа юу юунаас илүү чухал, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилтэй шууд холбоотой юм. Америк, Хятадын харилцааг зохицуулахад стратегийн бодлого, алсын хараатай байх хэрэгтэй. Хоёр тал стратегийн ойлголцлоо эрчимжүүлж, хамтын ашиг сонирхлоо өргөтгөн, маргаанаа зөв зохистой зохицуулахын зэрэгцээ олон улс, бүс нутгийн чухал асуудлуудыг манлайлан удирдах ёстой гэжээ.

Лю Хэ АНУ-ын Сенат, Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзахдаа: Хятад, Америкийн эрүүл, тогтвортой хамтын ажиллагааны урт хугацааны харилцаа нь хоёр орны ард иргэдийн үндсэн ашиг сонирхолд нийцэх бөгөөд энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн ч хүлээлт юм. Хятад, Америкийн хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөс илүү чухал, хамтарваас ашиг олж, сөргөлдвөөс хохирол хүлээх болно. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай хамтдаа ашиг олох явдал билээ. Хоёр тал эдийн засаг, худалдааны асуудлыг бүх талаар, бодитоор харж, харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмаар холбогдох асуудлыг зохистой шийдвэрлэх ёстой. Хятад улс АНУ-ын Конгрессын үүрэг ролийг үнэлж байгаа бөгөөд цаашид харилцаагаа улам эрчимжүүлнэ гэжээ.

АНУ-ын Сенатын төлөөлөгч: Америкийн тал Хятадтай найрсаг харилцаагаа бэхжүүлнэ. Одоо хоёр орны эдийн засаг, худалдааны салбарт зарим асуудал бий ч Америк, Хятад хоёр тал худалдааны дайн хийх шаардлагагүй. Хоёр тал хоёр орны ашиг сонирхолд нийцэх шийдвэрлэх арга замыг хэлэлцээгээр дамжуулан эрэлхийлэхийг хүсэж байна гэжээ.


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ