"Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын тухай илтгэл" ном нийтлэгдэв

2018-05-17 15:37:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны Суртал  ухуулгын хэлтсийн туурвиж, редакторласан  "Ши Жиньпиний шинэ эриний Хятадын  онцлогтой социалист үзэл баримтлалын тухай ХХХ илтгэл" номыг 17-нд, Боловсролын  хэвлэлийн газраас хэвлэлд шилжүүлж, удалгүй бүх Хятадын олон газрын Синьхуа номын дэлгүүрээр тараах гэж байна.   

Тус ном ХКН-ын ХIХ их  хурал, ХIХ их хурлын I, II, III бүгд хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, шинэ эринд Хятадын онцлогтой социалист үзлийг хэрхэн баримтлан хөгжүүлэх,  Хятадын онцлогтой социалист үзлийн эрин үеийн энэ том сэдвийг хэрхэн баримтлан  хөгжүүлэх тухай хүрээнд 30 бүлэг болгож, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын  онцлогтой социалист үзэл баримтлалын чухал ач холбогдол, шинжлэх ухааны систем,  баялаг агуулга, бодит чанар, практик шаардлагыг бүх талаар, системтэй, гүн  гүнзгий тайлбарласан байна. Мөн Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаа бол нам, улс орны урт хугацаанд баримтлах үзэл санааны  чухал удирдамж гэдгийг онцлоод, цаашид Ши Жиньпиний шинэ эриний Хятадын  онцлогтой социалист үзэл санаанаас суралцан хэрэгжүүлж, түүгээр оюун ухаанаа  цэнэглэн, дайчлах хүчин чадал, ажлын тулгуур хүчин болгон хичээн ажиллахыг  онцолжээ.  Ренчинсоо


 

Их уншсан

холбоотой мэдээ