Хятад, Америкийн худалдааны маргаан шат ахихыг хүсэхгүй

2018-05-17 16:12:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Бээжинд Хятадын  Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн илэрхийлэхдээ: Хятад, Америк хоёр тал яриа хэлэлцээний аргаар зөрчлийг зохицуулж, ялгаа зөрөөг тогтоон барихыг  хүсэж байна. Хятад, Америкийн худалдааны маргаан шат ахихыг Хятадын тал огт  хүсэхгүй. Гэхдээ бүхий л бололцоогоо дайчлах бүрэн  бэлтгэл хийсэн гэжээ.
Мөн өдөр Хятадын Худалдааны яаманд болсон хэвлэлийн бага хуралд,  Хятад, Америкийн худалдааны асуудал хэвлэлийнхний анхаарлын төвд байсан юм.  Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн холбогдох асуултад  хариулахдаа: Хятад,  Америк дипломат харилцаа тогтоосон 40 жилийн турш, хоёр талын эдийн засаг,  худалдааны хамтын ажиллагаанд харилцан ашигтай, ашиг сонирхлын уялдаа холбоотой байдлыг бий болгосоор ирсэн юм. Хятад, Америкийн эдийн засаг,  худалдааны харилцааны эрүүл, тогтвортой хөгжил хоёр орны ард иргэдийн үндсэн  ашиг сонирхол, дэлхий нийтэд тустай гэж Хятадын тал үздэг. Хятад, Америк  хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь зах зээлээр дамжин бий  болж, мөн зах зээлийн хүчинд тулгуурлан хөгжиж байна. Иймээс зах зээлийн эдийн  засгийн дүрэм журамд нийцэж байгаа. Харин төлөвлөгөөт эдийн засгийн загвараар  хийхгүй юм. Бид өөрийн ашиг сонирхлоо эрс хамгаалах бөгөөд Хятадын үндсэн ашиг  сонирхлоор солилцоо хийхгүй хэмээн онцолжээ.   

Тэрээр: Хятад, Америк хоёр тал  харилцан хүндэтгэж, эрх тэгш зөвшилцлийн зарчмыг баримтлан, зөрчил маргаанаа тогтоон барьж, хоёр орны харилцааны хөгжлийг хамтдаа ахиулахыг хүсэж  байна гээд Хятад, Америкийн эдийн засаг  худалдааны маргаан шат ахихыг бид  хүсэхгүй. Гэхдээ аливаа бололцоогоо дайчлах бүрэн бэлтгэл хийсэн  гэжээ.

    Далайнтуяа  


 

Их уншсан

холбоотой мэдээ