Хятад, Америк нээлттэй байдлаа улам өргөтгөх ёстой

2018-05-17 16:29:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд Бээжин хотноо Хятад, Америкийн үйлдвэр,   худалдааны удирдагчид, өндөр албан тушаалтнуудын Х хэлэлцээ өндөрлөлөө. Хоёр тал   цаашид улам нээлттэй байх нь БНХАУ, АНУ-ын эдийн засаг, худалдааны харилцааны   хөгжилд ашигтай гэж хуралд оролцсон Хятад, Америкийн төлөөлөгчид санал нэгтэй   үзсэн байна. Америкийн талын төлөөлөгч хэлэхдээ: Өндөр татвар хураамж авах арга   барил бол буруу юм. Энэ нь Америкийн өөрийн ашиг сонирхлыг хохироох болно гэжээ. 

Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны   төв, АНУ-ын үндэсний үйлдвэр худалдааны танхимын хамтран зохиосон Хятад,   Америкийн үйлдвэр худалдааны удирдагчид, өндөр албан тушаалтнууд хоорондын Х   хэлэлцээ 15-16-нд Бээжинд болсон юм. Хурлын үеэр, хоёр орны үйлдвэр, худалдааны   удирдагч, засгийн газрын өндөр албан тушаалтан, эрдэмтэн мэргэжилтэн зэрэг нийт   23 төлөөлөгч, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны холбогдох   асуудлын хүрээнд санал бодлоо илэн далангүй солилцлоо. Мөн хоёр орны худалдааны   маргаан, хоёр талын ирээдүйн бодлого, чиг хандлагын талаар авч хэлэлцэн, “Нэг   бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагаа, дижитал эдийн засаг, эрчим хүч, хөдөө   аж ахуй, аж үйлдвэр зэрэг сэдвээр санал солилцсон байна. 

16-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, АНУ-ын   үндэсний худалдааны танхимын Хятадын төвийн дарга Ван Же: Америкийн талын өндөр   татвар хураамж авах арга барил буруу юм. Энэ нь Америкийн өөрийнх нь ашиг   сонирхлыг хохироох болно. Асуудлыг зохицуулах хамгийн сайн арга бол улам   нээлттэй байлгах явдал юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: Бид энгийн нөхцөлд гаалийн өндөр татвар авахыг   дэмжихгүй. Гаалийн өндөр татвар бол буруу арга юм. Өнгөрсөн 7 хоногт бид АНУ-ын   засгийн газарт мэдэгдэл хүргүүлж, гаалийн өндөр татвар нь манай компанийн эрх   ашиг, Америкийн хэрэглэгчдийг хохирооно. Мөн хөдөө аж ахуй эрхэлж буй   тариалангийн эзэд, тариачдыг хохирооно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Гаалийн   татварыг нэмэх нь сайн арга биш гэдгээ бид тодорхой өгүүлсэн. Урагшлах арга нь   зах зээлээ хаалттай болгох биш, харин нээлттэй болгох хэрэгтэй. Урт удаан   хугацаанд оршиж буй системийн чанартай асуудлыг зохицуулах хэрэгтэй гэж бид үзэж   байна гэжээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ банк санхүүгийн   салбараа гадаадад нээлттэй болгох талаар бодит арга хэмжээ авч байна. Саяхан   АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин, эрчим хүчний алдарт Тесла компани Шанхай   хотод салбар компани байгуулах зөвшөөрөл авсан юм. Хятадын гадаадад нээлттэй   байх хаалга улам нээлттэй болж, АНУ ч ашиг хүртэж байгааг хуралд оролцогсод   анхааралдаа авсан байна. Америкийн худалдааны нийгэмлэгийн Хятадын төвийн дарга   Ван Же ингэж хэлсэн юм. Бичлэг 2Хятад улс өөрийн ашиг сонирхлынхоо үүднээс   өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлж байна. Америкийн аж ахуйн нэгж ч   Хятадад улам их боломж олгохыг хүсэж байна. Энэ нь бидэнд бүгдэд нь ашиг олох   боломж юм. Ирээдүйд Америкийн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Хятадын   улам олон хэрэглэгч худалдан авахыг хүсэж байна. Зөвхөн таваарын борлуулалт,   худалдан авах төдий биш, энэхүү үйл явцад хууль дүрэм улам шударга байхыг тэд   хүсэж байна. Эдийн засаг, худалдааны талаар АНУ-ын хөдөө аж ахуй, байгалийн хий   зэрэг олон бүтээгдэхүүнийг Хятадад дамжуулж, ирээдүйд Америкийн бусад салбар ч   Хятадад үйл ажиллагааг явуулах боломж олгохыг хүсэж байна гэжээ.   

БНХАУ, АНУ-ын үйлдвэр, худалдааны салбарын   удирдагч, өндөр албан тушаалтнуудын шинэ ээлжийн зөвшилцөл 11-р сард Америкт   болно. Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн дэд захирал Вей Жяньгө   хэлэхдээ: Зөвшилцлөөр БНХАУ, АНУ хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын   ажиллагааны талаар үргэлжлэн авч хэлэлцэх болно гэжээ. 
Энэ онд улам олон, улам сайн, улам том өөрчлөлтийн арга   хэмжээ авна. Энэ оны 11-р сард Америкт болох Хятад, Америкийн үйлдвэр худалдааны   удирдагч, өндөр албан тушаалтнуудын XI зөвшилцөлд бид Хятадын аж ахуйн нэгжийн   эздийг Америкт очуулж, Америкийн талтай цаашид хэрхэн хамтран ажиллахаа талаар   зөвшилцөнө. Хожим Америкийн банк санхүү, хөрөнгө оруулалтын байгууллага Азийн   хөрөнгө оруулалтын банкинд нэгдэж, Нэг бүс нэг замд улам их үүрэг гүйцэтгэхийг   дэмжих болно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ