Чин үнэнч хүсэл эрмэлзэл олны сайшаал, дэмжлэгийг хүлээх ёстой

2018-05-17 17:03:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Хятадын  ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан: Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар  зохицуулахад талуудын хамтын хүчин зүтгэл хэрэгтэй. БНАСАУ-ын хийсэн аливаа  хүчин чармайлт чин үнэнч хүслийг нь харуулж байгаа бөгөөд тэд олон улсын хамтын  нийгэмлэгийн сайшаал, дэмжлэгийг хүлээх ёстой юм гэжээ.  

Тэрээр: Сенатч  Паулын сэтгэхүйн арга барил, харилцан ойлголцож, харилцан найр тавих байр суурийг чухалчилж, АНУ, БНАСАУ хоёр тал өнөөгийн нөхцөл боломжийг ашиглан, яриа  хэлэлцээ өрнүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, бүс нутгийн  үүрдийн амар амгаланг хамгаалахын тулд идэвхтэй хүчин зүтгэл гаргахыг хүсэж  байна. Холбогдох талуудтай хамт БНАСАУ-ын аюулгүй байдал зэрэг хойгийн асуудлыг  яриа хэлэлцээр, улс төрийн аргаар зохицуулахыг Хятадын тал баримталсаар ирсэн  гэжээ.  Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ