Хятадын олон улсын кино телевизийн нэвтрүүлгийн XV үзэсгэлэн нээгдэв

2018-05-17 17:07:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Хятадын олон улсын кино телевизийн нэвтрүүлгийн XV үзэсгэлэн 17-нд  Бээжингийн Үзэсгэлэнгийн ордонд нээгдлээ. 50 гаруй улс орон, бүс нутгийн уран  бүтээлчдийн баялаг агуулгатай, том хэмжээний кино телевизийн бүтээлүүд  үзэсгэлэнд оролцож байна. Энэ үзэсгэлэнд гадаадын хэвлэл мэдээлэл, үзэгчид  Хятадын соёлыг өвлөн залгамжилсан бүтээлд илүү их анхаарал хандуулж байгаа юм.  

Хятадын төв радио телевизээс голллон зохион байгуулсан тус үзэсгэлэнд  300 гаруй байгууллага бүртгүүлж, 80 мянган анги нэвтрүүлгээр оролцож байна. Үүнд  гадаад дотоодын телевиз, кино, баримтат кино, хүүхэлдэйн кино, телевизийн  программ багтжээ.  

Хятадын радио кино телевизийн нэвтрүүлгийн солилцооны төвийн ерөнхий  захирал хатагтай Шэн Жянин танилцуулж хэлэхдээ: Хятадын олон улсын кино  телевизийн үзэсгэлэн бол Хятадын төв радио телевизийн анх удаа голлон зохион  байгуулж буй, шинэ эриний анхны үзэсгэлэн юм. Хятадын кино телевизийн өнөөгийн  байдлыг бүх талаар харуулсан нь тус салбарын хөгжилд чухал ач холбогдолтой юм  гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ