Энэ хоёр жилийн дэлхийн эдийн засаг 3 хувиас илүү өсөх боломжтой гэж үзэв

2018-05-18 16:19:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд НҮБ-ын нийтэлсэн  тайланд: Дэлхийн эдийн засаг 2018, 2019 онд тус бүр 3 хувиас илүү өсөх боломжтой  гэж төсөөлсөн нь өмнөх төсөөллөөс илүү гарсан байна. Үүний гол шалтгаан нь  хөгжсөн орнуудын эдийн засаг хурдтай өсөж, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл  бүрдсэн хэмээн үзэж байна.

НҮБ-ын мөн өдөр нийтэлсэн "2018 оны дэлхийн  эдийн засгийн байдал, хэтийн төлөвийн" хагас жилийн тайланд, 2018, 2019 оны  эдийн засгийн өсөлт 3.2 хувьд хүрэх боломжтой гэж үзсэн нь урьдын төсөөлснөөс  тус бүр 0.2, 0.1 нэгжээр нэмэгдсэн байна. Нэмэгдсэний дараах өсөлтийн байдлаас  үзвэл, цалингийн хурдтай өсөлт, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдсэн, АНУ-ын  банк санхүүгийн хөгжилд сэдэлт өгөх багц  төлөвлөгөөний богино хугацааны нөлөөлөл зэргийн улмаас хөгжсөн орнуудын эдийн  засгийн цаашдын өсөлтийн байдлыг улам түргэсгэх боломжтой гэж үзэж байна.   

Тайланд: худалдааны нөхцөл  хүндэрч, валютын бодлогын тогтворгүй байдал нэмэгдэн, өрийн түвшин дээшилсэн,  геополитикийн байдал хурцадсан зэрэг элемент эдийн засгийн хөгжилд саад болж  болзошгүй юм гэжээ. 

Тайланд, мөн: Зарим орон  худалдааны саад тотгорыг нэмэгдүүлж, хариу арга хэмжээ авах зэрэг нь дэлхийн  эдийн засгийн өсөлт, тогтвортой байдалд заналхийлж байна. Энэ нь дэлхийн эдийн  засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ.     Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ