Хятадын санхүүгийн салбар нээлттэй бодлого хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж байна

2018-05-18 16:26:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын санхүүгийн салбарын нээлттэй бодлого улам эрчимжиж байна.  Сүүлийн жилүүдэд Хятадын санхүүгийн зах зээлийн гадаадад нээлттэй бодлогын  ногдол ашиг, боломж нь олон улсын хөрөнгө оруулагчид болон олны анхаарлыг татаж  байна. Санхүүгийн нээлттэй бодлого бол харилцан ашигтай, хамт ашиг олох арга юм.  Нэгд, гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, нөгөө талаар Хятадын иргэд ч Америкийн  хөрөнгө оруулалтын банк, даатгалын компани зэрэг олон улсын санхүүгийн шилдэг  үйлчилгээг авахад дөхөм болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.  

Саяхан болж өнгөрсөн Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад Хятад улс банк,  санхүүгийн хөрөнгийн удирдлагын компани дахь гадаадын хөрөнгө оруулагчдын  эзэмших хувьцааны хязгаарлалтыг хүчингүй болгох, үнэт цаас, санхүүгийн  менежмент, фьючерс, амь насны даатгалын компанийн гадаадын хөрөнгө оруулагчдын  хувьцааны дээд хязгаарлалтыг 51 хувь болгож, 3 жилийн дараа энэ хязгаарлалтыг  цуцлах зэрэг санхүүгийн салбарыг нээлттэй болгох олон арга хэмжээг зарлав.  Хятадын санхүүгийн салбарт эдгээр арга хэмжээ тэр даруй хэрэгжиж, гадаадын  хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцож эхлэв.

5-р сарын 2-нд ICBC-AXA даатгалын компани ICBC-AXA актет Менежмент ХК  байгуулахыг Банк, даатгалын хяналт удирдлагын хороо албан ёсоор зөвшөөрсөн нь  Хятад улс санхүүгийн нээлттэй бодлого хэрэгжүүлсний дараа батлан зөвшөөрсөн  дотоодын хөрөнгө нийлүүлсэн даатгалын анхны компани болжээ. Мөн өдөр Хятадын  Ардын банк Английн хөрөнгө оруулалттай үндэстэн дамнасан тооцооны “Дэлхийн №1”  компанийн гуравдагч талын төлбөрийн зах зээлд гаргасан өргөдлийг хүлээн авчээ.  Энэ нь Хятадын гуравдагч талын төлбөрийн салбар ч гадаадад нээлттэй болж буй  хэрэг юм. Үүний зэрэгцээ Ардын банк дэлхийн тэргүүний итгэмжийн үнэлгээний CRIF  компанийн Хятадад ажил эрхлэх өргөдлийг хүлээн авч, итгэмжийн үнэлгээний зах  зээл ч дэлхийн аж ахуйн нэгжүүдэд нээлттэй болж эхэллээ.  

Ардын их сургуулийн Банк санхүүгийн дээд сургуулийн дэд захирал Жао  Шижүн энэ тухай хэлсэн үгэндээ: Хятадын банк санхүүгийн салбарын энэ удаа  гадаадад нээлттэй байх үйл явц гадаад хөрөнгийн аж ахуйн нэгжид хөгжлийн ихээхэн  боломж нээж өгсөн гэжээ. Тэрээр хэлэхдээ: Тэдэнд дотоодын иргэний харгалзал үзүүлэх зарчим баримталж буйг бид  олж харлаа. Хятадын нээлттэй байдал нь бодит хэрэг дээрээ олон улсын эдийн  засаг, нийгэмд хөгжлийн илүү их боломж олгож байгаа хэрэг юм. Ялангуяа эдийн  засгийн салбарын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч, бизнесмен зэрэг бодит цогцод  хөгжлийн илүү их боломж олгож байна. Банк санхүүгийн байгууллагын хувьд тэдэнд  бүр ч их боломж нээж өгсөн хэрэг юм.

Үүний зэрэгцээ банк санхүүг нээлттэй байлгах нь Хятадын энгийн  иргэдэд илүү сайн чанарын банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх юм. Даатгалын  салбараар жишээ татвал, саяхан Германы Аллианз группийн судалгааны салбарын  нийтэлсэн “дэлхийн даатгалын зах зээлийн судалгааны тайлан” -нд, дэлхийн  даатгалын орлого 2017 онд дахин шинэ амжилт тогтоож, шинээр нэмэгдсэн 60 тэрбум  еврогийн 80 хувь нь Хятадын зах зээлээс эх үүсвэртэй байлаа. Хятадын даатгалын  салбар одоо хамгийн сайн үедээ байгаа бөгөөд дунд зэргийн орлоготой хүмүүсийн  даатгалын шаардлага маш их байна. Даатгалын бүтээгдэхүүний баялгийн болон үнийн  зохистой хэмжээ, худалдсаны дараах удирдлага, төлбөр гэх мэтэд маш их орон зай  бий. Гадаадын хөрөнгөөр Хятадын даатгалын салбарын түргэн хөгжлөөс чанартай  хөгжих нь өнөөгийн чухал үе шат юм гэж Бээжингийн худалдаа үйлдвэрийн их  сургуулийн Даатгалын судалгааны төвийн эрхлэгч Ван Шюйжин үзэж байна. Тэрээр  хэлэхдээ: “Америкийн банк санхүүгийн үйлчилгээний хөгжил боловсронгуй, дэлхийн  хэмжээний банк санхүүгийн маш олон томчуултай учраас Хятадын зах зээлд орох нь  Хятадын ард иргэдийн эрэлт хэрэгцээнд ашигтай, Хятадын дотоодын банк санхүүгийн  зах зээлийн өрсөлдөөнийг ахиулах болно” гэжээ. Хятадын НШУА-ийн Банк санхүүгийн  судалгааны газрын судлаач Инь Жүнли хэлэхдээ: “АНУ банк санхүүгийн салбарт, банк, даатгал, хөрөнгө оруулалтын банк  зэрэг бүх дэлхийн банк санхүүгийн төв болсон байна. Иймээс АНУ банк санхүүгийн  аль нэг охин салбарт маш хүчирхэг. Хятадын банк санхүүгийн салбарын нээлт нь  бусад салбараа бодвол сүүлд эхэлсэн юм. Ялангуяа хөрөнгийн зах зээл болон  худалдааны банк. Банк санхүүгийн салбарыг гадаадад улам нээлттэй болгохын тулд  бид гадаадын хөрөнгө оруулагчид 50-иас дээш хувийн хувьцаа эзэмшихийг  зөвшөөрсөн. Энэ нь бидний улам нээлттэй байлгах шийдвэр зоригийн илрэл бөгөөд  үнэн хэрэгтээ дотоодын банк санхүүгийн зах зээлийг сайжруулж, банк санхүүгийн  үйлчилгээний чанарыг дээшлүүлэн, үүний үр дүнд Хятадын банк санхүүгийн системийг  олон улсын болгож, өрсөлдөх хүчийг эрчимжүүлэх юм гэжээ.  


 


 

Их уншсан

холбоотой мэдээ