Олон улсын авто тээврийн системд Хятад улс албан ёсоор холбогдов

2018-05-18 17:08:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олон улсын авто тээврийн системд Хятад улс албан ёсоор холбогдов

18-нд Далянь хотноо БНХАУ-ын Зам тээврийн яам, Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Тээврийн яамны хамтран зохион байгуулсан БНХАУ-ын Даляниас ОХУ-ын Шинэ Сибирь хүрэх олон улсын авто тээврийн системийг ашиглалтад оруулах болсон юм. Ийнхүү Олон улсын авто тээврийн системд Хятад улс албан ёсоор холбогдлоо. 

Хятадын Гаалийн ерөнхий газрын даргын орлогч Хү Вэй: Олон улсын авто тээврийн системд Хятад улс албан ёсоор холбогдсон нь манай улс олон улсын авто тээврийн хөгжлийн шинэ үе шатанд орсныг бэлгэдэж байна. Энэ нь олон улсын гаалийн хяналт удирдлагыг улам эрчимжүүлэхэд ашигтай, олон улсын гаалийн "нэг бүс нэг зам" дахь хамтын ажиллагааг ахиулж, бүс нутаг, дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус дөхөм болж, шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэх болно гэжээ.

Хятадын Худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн бүс нутгийн эдийн засгийн судалгааны төвийн дарга Жан Жяньпин: Хятадын олон улсын авто тээврийн туршилтын цэг бүр 6 боомт ажиллуулах болсон нь Хятадын "нэг бүс нэг зам"-ын баруун болон умард зүг чиглэсэн чухал боомтууд юм. Тэдгээр нь Евро-Азийн эх газрын гүүр, эдийн засгийн хонгил, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил, Хятад-Баруун Ази, Төв Азийн эдийн засгийн хонгилын хөгжлийн шаардлагыг хангах юм гэжээ. Тус системд холбогдсоноор, боомтоор нэвтрэх хугацааг 3-6 хоногоор багасгана гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Олон улсын авто тээврийн конвенц бол олон улсын бараа гүйлгээний боомтоор нэвтрэх дэлхийн стандарт бөгөөд боомтоор нэвтрэх журам, үр ашгийг хялбаршуулж, худалдааг эрчимжүүлэх зорилготой юм. Хятад улс тус конвенцэд 2016 онд албан ёсоор нэгдэн оржээ.


Их уншсан

холбоотой мэдээ