Ши Жиньпин ээжтэйгээ хамт

2018-05-18 22:18:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний номын өрөөнд түүний ээжийнхээ гараас хөтөлж, цэцэрлэгээр тайван алхаж байгаа зураг байдаг. 

Ши Жиньпин аав ээждээ ачлалтай, төрөл садандаа элгэмсүү, гэр бүлдээ хайртай хүн юм. 

Ши Жиньпин ээжтэйгээ хамт

Ши Жиньпин ээжтэйгээ хамт

Хүүгээ санасан эхийн сэтгэл

Ши Жиньпиний аав ээжийн аль аль нь хуучны сэхээтэн, ХКН-ын ахмад гишүүн билээ. 1962 онд түүний аав Ши Жүншюнь хилс хэрэгт холбогдон, ээж Чи Шинь нь балчир насны отгон хүү Ши Юаньпинээ дагуулж Хэнань мужийн Хатан голын үерт автсан тариалангийн талбайд хүнд хөдөлмөр хийж байлаа. Ши Жиньпиний хоёр эгч ч бүтээн байгуулалтын армид очиж, Ши Жиньпин Шааньши мужийн умард нутгийн Лянжяхэ тосгонд ажиллаж байсан юм. 

Ийнхүү түүний гэр бүлийнхэн олон газар салж бутран хүнд байдалд оров. Эх хүн үрээ яаж санахгүй байх билээ. Алс хол Шааньши мужийн умард нутагт хал үзэж, халуун чулуу долоож яваа үр нь сэтгэлээс нь ер гардаггүй байлаа. Ээж нь хүүгээ санахын эрхэнд зүү утасны уут оёж, улаан утсаар “Эхийн сэтгэл” хэмээн хатгамал хийж хүүдээ илгээжээ. 

Ши Жиньпин ээжтэйгээ хамт

2015 оны цагаан сарын хүлээн авалтад ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Тан улсын яруу найрагч Мэн Жяогийн бичсэн “Хүүгийн сэтгэл” шүлгийг үнэн зүрхнээсээ уншиж билээ. Ши Жиньпин дарга: “Энэ шүлгийг Хятад хүмүүсийн гэрээ санаж, нутгаа хайрлах сэтгэлийг нүдэнд харагдтал бичсэн” хэмээн үнэлсэн юм.  

Ши Жиньпин Лянжяхэд байхдаа аав ээжийнхээ итгэлийг хөсөрдүүлэлгүй хичээж ажилласан юм. Ши Жиньпин тэнд тариа тарих, нүүрс үүрэх, далан барих, бордоо зөөхөөс аваад хийгээгүй ажил гэж үгүй. Тэрээр хал зовлонг ханатал амссан эр билээ. Ши Жиньпин Шааньши мужийн умард нутагт 7 жил ажиллаж амьдраад, тэндхийн ард олонтой гүн зузаан барилдлагатай болсон байна. 1975 онд Ши Жиньпин Чинхуа их сургуульд орохоор болж, тэндээс явах үед тосгоны иргэд бүгдээрээ үдэн гаргасан гэдэг.  

▲Их сургуульд орсон Ши Жиньпинийг гаргаж өгөх үед Лянжяхэ тосгоны ард иргэдийн түүнтэй авхуулсан зураг

▲Их сургуульд орсон Ши Жиньпинийг гаргаж өгөх үед Лянжяхэ тосгоны ард иргэдийн түүнтэй авхуулсан зураг

Ши Жиньпин Лянжяхэ тосгоноос явахдаа ээжийнхээ урласан ‘эхийн сэтгэл’ хэмээх хатгамалтай зүү утасны уутаа хөрш айлын Жан Вийпанд дурсгал болгон үлдээжээ. Энэ нь түүний хэлсэнчлэн “би хол явсан ч сэтгэл санаа минь үүрд тэдэнтэйгээ хамт” юм.  

Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэсэн ээжийн заавар

Ши Жиньпин “Хүүхдийг гэрийн сургаалаар соёл мэдлэг, ёс суртахуунтай болгон хүмүүжүүлж, тэдэнд амьдралын анхны зөв алхмыг бат сургаж, зөв суурь тавьж өгөх хэрэгтэй” гэж хэлсэн юм. Ши Жиньпин гэрийн сургаалын чухлыг гүнзгий ойлгосон хүн. Түүний хүүхэд насны гэрийн сургаал нь улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахад ихээхэн нөлөөлжээ. 

▲1958 он, Ши Жүншюнь хүү Ши Жиньпин, Шин Юаньпин нарын амт

▲1958 он, Ши Жүншюнь хүү Ши Жиньпин, Шин Юаньпин нарын хамт  

Ши Жиньпин ээжтэйгээ хамт амьдарч байсан үеэ үргэлж дурсан санадаг. Тэр “Миний уран зохилын хувь барилдлага” гэсэн зохиолдоо, тав зургаан настай байхад ээж минь Намын төв хорооны дэргэдэх Намын сургуульд ажиллаж байлаа. Ээжийн ажил руу явах замд Шиньхуа номын дэлгүүр байдаг байв. Би сургууль руугаа явах бүртээ ээжээрээ үүрүүлдэг байлаа. Ээж надад Шиньхуа номын дэлгүүрээс Юй Фейгийн зурагт номнууд авч өгч, Юй Фейгийн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн түүхийг ярьж өгдөг байсан” хэмээн дурссан байдаг. 

Өөртөө өндөр шаардлага тавих ёстой гэсэн ээжийн сургаал

Гэрийн сургаалыг чухалчилдаг Чи Шинь гуай Ши Жиньпиний өсөж торних явцад ихээхэн нөлөөлжээ. Тэрээр Ши Жиньпинд ихэд нөлөөлж, удирдах албанд ажиллаж буй хүүдээ захидал бичин, өөртөө өндөр шаардлага тавихыг сануулдаг байв. Ши Жиньпин удирдах ажилд томилогдсоноос хойш Чи Шинь гуай зориуд гэр бүлийн хурал хийж, бусад хүүхдүүдээ Ши Жиньпиний ажиллаж буй салбарт бизнес эрхэлж болохгүй гэж шаарддаг байжээ.  

▲1975 онд Ши Жүншюнь, Чи Шинь нар хүүхдүүдтэйгээ Лө-Ян хотын гэрэл зургийн “Улаан туг” студид гэр бүлийн зураг авахуулсан юм. Арын мөрийн зүүн талаас хүү Ши Жиньпин, охин Ши Ань-Ань, хүргэн У Лүн нар

▲1975 онд Ши Жүншюнь, Чи Шинь нар хүүхдүүдтэйгээ Лө-Ян хотын гэрэл зургийн “Улаан туг” студид гэр бүлийн зураг авахуулсан юм. Арын мөрийн зүүн талаас хүү Ши Жиньпин, охин Ши Ань-Ань, хүргэн У Лүн нар

Ши Жиньпин аав ээжийнхээ нөлөөгөөр гэрийн сургаалаа өвлөн авсан тул, гэр бүлдээ өндөр шаардлага тавьдаг хүн. Тэрээр удирдах албан тушаалд томилогдсоноосоо хойш очсон газар бүртээ төрөл садан, анд нөхдөдөө, миний ажиллаж байгаа газар ямар нэгэн бизнес эрхэлж болохгүй. Миний нэрийг барьж ямар ч ажил хөөцөлдөж болохгүй гэж сануулна. Фүжянь, Жэжян, Шанхайд ажиллаж байхдаа тэр боловсон хүчний хуралд, ямар ч хүн миний нэрээр ашиг хайж болохгүй. Та бүхэн хяналт тавиарай гэж илээр мэдэгдэж байлаа.   

 "Ажлаа сайн хийвэл аав ээжийгээ дээд зэргээр ачилж байгаа хэрэг" гэсэн ээжийн захиа 

Ши Жиньпин ээждээ ачлалтай хүү. Зав л гарвал ээжтэйгээ хамт хооллож, хоолны дараа хамт салхинд алхан, хууч хөөрнө. Гэвч удирдах боловсон хүчний хувьд тэр болгон гэртээ харьж ээжтэйгээ уулзаж чаддаггүй юм. 

Чүнчиний телевизийн бүтээл “Үнэнч хань Ши Жүншюний гэргий Чи Шинь” баримтад кино энэ агшныг зурагласан байдаг.  

2001 оны цагаан сараар Ши Жинпиний ээж Чи Шинь гуай тэр үед Фүжянь мужийн дарга байсан хүүтэйгээ утсаар ярьсан мөчийг харуулсан юм. Тэр цагаан сараар Ши Жиньпин гэртээ харьж аав ээжтэйгээ золгож чадаагүй ажээ. 

Ши Жиньпин ээжтэйгээ хамт 

“За хүү минь, ажил ихтэй байгаа юм байна. Ээж нь чиний дууг сонсоод их баярлаж байна. Гэртээ харих харихгүй нь хамаагүй, ажлаа л сайн хийвэл болох нь тэр. Ажлаа сайн хийвэл аав ээжийгээ дээд зэргээр ачилж байгаа хэрэг юм.” Хүү нь ажил ихтэй, гэртээ харьж чадахгүй болсныг сонсоод ээж нь харин ч баярлана. Ээж нь Ши Жиньпиний ажилд маш их дэмжлэг үзүүлдэг нь илхэн байна.  

Зөвхөн тэр жил биш, 1985-2002 онд Ши Жиньпин Фүжянь мужийн Шямэнь хотын  даргын орлогчоос Фүжянь мужийн дарга болтол 17 жил ажиллахдаа, гэртээ харих зав чөлөө маш бага байжээ. 

▲Энэ жилийн цагаан сарын өмнөхөн, Ши Жиньпин дарга Сычуань мужийн Ляншаний И үндэстний өөртөө засах жөүгийн Жаожуай шяний Саньчахэ шяний Саньхэ тосгоны ядуу ард иргэдийг эргэсэн нь

▲Энэ жилийн цагаан сарын өмнөхөн, Ши Жиньпин дарга Сычуань мужийн Ляншаний И үндэстний өөртөө засах жөүгийн Жаожуай шяний Саньчахэ шяний Саньхэ тосгоны ядуу ард иргэдийг эргэсэн нь

Гэр бүл бол “бага улс”, улс орон бол “том гэр бүл” бөгөөд харилцан хүйн холбоотой юм. Ши Жиньпин болон түүний гэр бүлийнхэн гэр бүл, гэрийн сургаалыг дээдэлдэг. Энэ нь түүний улс орноо засаж удирдах үзэл санаа, практикт гүн тусгагджээ. “Ард түмнийхээ зовлонг мэдрэх хэрэгтэй” гэсэн ээжийнхээ сургаалыг Ши Жиньпин үргэлж санан, бүх хичээл зүтгэлийнхээ үндсэн зорилт болгосоор ирсэн юм. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойших зургаан жилийн цагаан сараар, Ши Жиньпин дарга дандаа алс хязгаарын ядуу нутаг буюу хувьсгалын суурин газраар очиж, “Эх орон, ард түмнийхээ төлөө бүхнээ зориулах” гэж юу байдгийг практикаар харуулсан юм.  

Гэр бүлийн харилцаа, гэрийн сургаалын тухай Ши Жиньпиний хэлсэн үгс:  

Түргэн өөрчлөгдөн хөгжиж буй нийгэмд хүмүүс ажлынхаа төлөө унтаж амрахаа умартан, сайн сайхан амьдралын төлөө шантралгүй зүтгэж байна. Гэвч хэн ч хүний ертөнцийн аз жаргалыг мартахгүй байж, хэр хол явсан ч, хичнээн завгүй байсан ч гэр бүл хоорондын дотно хайрыг мартаж болохгүй. 

--Ши Жиньпин дарга “2017 оны цагаан сарын хүлээн авалт” дээр хэлсэн үг

“Хичнээн том улс орон ч жижигхэн гэр бүлээс эхтэй” гэдэг. Хүүхдийг хайрлан хөгшдийг өргөж, нөхрөө хүндэлж, эхнэрээ хайрлан, эх нь элбэрэлтэй, үр нь ачлалтай, ахан дүүс хоорондоо хүндэтгэлтэй, гэрийн цадиг сургаалаа залгамжилж, ёс журамтай, сахилга дэгтэй байх Хятадын гэр бүлийн уламжлалт ёс суртахууныг дээдлэх нь Хятадын үндэстнүүдийн хөгжин мандах тулгуур, гэр бүлээ авч явах амин сүнс мөн. 

--2016 оны 12-р сарын 12-нд Ши Жиньпин бүх Хятадын соёлт гэр бүлийн төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн үг 

Удирдах боловсон хүчин нийгмийн ёс суртахууны үлгэр жишээ болохоор хичээж, намын гишүүний үүрэг хариуцлагаа ухамсарлан, ёс суртахууныг эрхэмлэж, үлгэр жишээ болж, гэр бүл, гэрийн сургаал, гэрийн хүмүүжлийг дээдэлсэн, Коммунист намын эрхэм дээд ёс журам, үнэнч шударга уламжлалыг баримтлан, ёс суртахууныг хүндэтгэн, хууль мөрдсөн нийгэм байгуулахад үнэн бодит үйл ажиллагаагаараа үлгэр жишээ болох ёстой.

--2016 оны 12-р сарын 9-нд ХVIII сонгуулийн ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 37-р сургалтад Ши Жиньпин даргын хэлсэн үг 

Цаг үе, амьдралын хэв маяг яаж ч өөрчлөгдсөн бид гэр бүлээ чухалчлан, гэр бүл, гэрийн сургаал, гэрийн хүмүүжлээ дээдлэх хэрэгтэй. Сургаал хүмүүжил, социализмын үнэт зүйлсийн үндсэн үзлийг уялдуулан, Хятадын үндэстний уламжлал, гэр бүлийн соёлыг үргэлжлэн бадруулж, гэр бүлийн эв найр, төрөл төрөгсдийн ёс журмыг дээдлэн, хойч үеэ эрүүл, зөв өсөх орчин, өндөр настны асрамж зэргийг хүндэтгэн үзэж, гэр бүлийг үндэсний хөгжил, нийгмийн эв найртай байдлын суурь болгох хэрэгтэй. 

--2015 оны 2-р сарын 17-нд Ши Жиньпин дарга Хятадын уламжлалт цагаан сарын золголтоор хэлсэн үг 

Удирдах боловсон хүчин бүр гэрийн сургаалыг чухалчилж, шударга занг дээдлэн, гэр бүлийн ариун шударга орчинг бий болгох хэрэгтэй. 

--2015 оны 1-р сарын 13-нд Ши Жиньпин дарга ХVIII сонгуулийн ХКН-ын Төвийн хорооны Сахилга бат шалгах төв комиссын V бүгд хуралд хэлсэн үг 

Хятадын гэр бүлийн ариун журам, гэр бүлийн сургаалыг уламжлах явцад эмэгтэйчүүдийн үүргийг чухалчлах хэрэгтэй. Энэ нь гэр бүлийн эв найр, нийгмийн найрсаг орчин, хойч үеийн эрүүл бойжиход ач холбогдолтой юм. 

--2013 оны 10-р сарын 31-нд Ши Жиньпин Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны удирдах багтай уулзахдаа хэлсэн үг

Их уншсан

холбоотой мэдээ