Ши Жиньпин: экологийн байгуулалтыг шат ахиулах хэрэгтэй - Mongol

Ши Жиньпин: экологийн байгуулалтыг шат ахиулах хэрэгтэй

2018-05-19 19:41:15
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин:  экологийн байгуулалтыг шат ахиулах хэрэгтэй

Бүх Хятадын экологийн хамгаалалтын хурал 18, 19-нд Бээжинд боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцон чухал үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, эдийн засаг нийгмийн хөгжлийг экологийн боловсоны байгуулалттай нэгдэлтэй уялдуулж, экологийн боловсоны байгуулалтыг дорвитой ахиулан, экологийн орчны асуудлыг зохицуулж, бохирдлоос сэргийлэх явц дахь бэрх асуудлыг зохицуулж, манай орны экологийн боловсоны байгуулалтыг шинэ шатанд гаргах хэрэгтэй  гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, экологийн боловсоны байгуулалт нь Хятадын үндэстнүүдийн тогтвортой хөгжлийн үндсэн асуудалтай холбоотой. Ерөнхийд нь авч үзэхэд манай орны экологийн орчин тасралтгүй сайжирч, тогтвортойгаар сайжрах хандлага гарч, үр ашиг нь тогтвортой болж байна. Экологийн боловсоны байгуулалт ч зангилаа үедээ байна. Экологийн боловсоны байгуулалтыг түргэтгэж, 2035 онд экологийн орчныг үндсэнд нь сайжруулж, үзэсгэлэнт Хятад орныг байгуулах зорилтыг үндсэнд нь биелүүлэхийг батлах хэрэгтэй. Энэ зууны дунд үед матер, улс төр, үзэл санаа, нийгмийн экологийн боловсоныг тал бүрээр дээшлүүлж, ногоон хөгжлийн хэлбэр болон амьдралын арга хэлбэрийг тал бүрээр бүрдүүлж, хүн байгаль эв зохицолтой зэрэгцэн оршиж, экологийн орчны салбарт дахь улс орны засаглалын систем, удирдах чадварыг тал бүрээр орчин үеийн болгож үзэсгэлэнт Хятад орыг байгуулах болно гэжээ.

Ши Жинпин хэлэхдээ, ногоон хөгжлийг бүх талаар ахиулах хэрэгтэй. Гол нь эдийн засгийн болон эрчим хүчний бүтцийг тохируулж, нутаг дэвсгэрийг нээж ашиглахыг шилдэгжүүлж, бсү нутаг болон гол мөрний ай сав дагуу нутгийн аж үйлдвэрийн байрлалд тохируулалт хийж, эрчим хүч хэмнэж байгаль байгаль орчинд ээлтэй аж үйлдвэр хөгжүүлэх хэрэгтэй. Экологийн товойсон асуудлыг зохицуулахыг иргэдийн амьжиргааны тэргүүлэх салбар богох хэрэгтэй. Агаар мандлыг цэвэршүүлэх тэмцлийг эрс хийж, усны бохирдлоос сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гүнзгий хийж, хөрс шорооны бохирдлыг засах үйл ажиллагааны төлөвлөгөөг бүх талаар хэрэгжүүлж, хөдөө тосгоны экологийн орчинг засан сайжруулах ажлыг тогтвортойгоор үргэлжлүүлж, үзэсгэлэнт сайхан хөдөө нутгийг бүтээн байгуулах хэрэгтэй. Экологийн эрсдэлээс үр ашигтай хамгаалж, бүх явцын олон давхаргын экологи хамгаалалтыг системийг байгуулах хэрэгтэй. Хүрээлэн буй орчинг цэгцлэх төвшнөө дээшлүүлж, зах зээлийн арга барилыг бүрэн ашиглаж, эх баялаг хүрээлэн буй орчны үнийн механизмыг боловсронгуй болгож, том төслийн шинжлэх ухаан техникийн бэрх асуудлыг шийдэх ажлын эрчтэй хийх хэрэгтэй. Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах үндэсний стратеги хэрэгжүүлж, шударга зүй зохистой, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртсэн дэлхийн уур амьсгалын цэгцлэх систем байгуулахыг ахиулан удирдаж, Хятадын хариуцлагатай том гүрний дүр төрхийг харуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах хэрэгтэй гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ