Хятадын экологийн орчинд идэвхтэй өөрчлөлт гарч байна

2018-05-20 15:54:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд НҮБ-ын ерөнхий нэрийн бичгийн даргын орлогч,  Байгаль орчны төлөвлөгөөний газрын гүйцэтгэх захирал Ерик Солхем сурвалжлагчид  ярилцлага өгөхдөө, Хятадын экологийн орчин өнгөрсөн 5 жилийн хугацаанд хүнийг  гайхуулсан идэвхтэй өөрчлөлт гаргасан бөгөөд өөрчлөлтийн хурд нь ч хүн  төрөлхтний түүхэнд хамгийн түргэн юм. 
  Тэрээр, сүүлийн жилүүдэд Хятад улс  байгаль орчныг хамгаалах технологийн салбарт инновац хөгжлийн илэрхий амжилтад  хүрч, Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ногоон эдийн засгийг хөгжүүлэх,  цэвэр эрчим хүчний системийг буй болгох талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм.  Хятадын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" санаачилга нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийг  зохицуулах талаар чухал ач холбогдохтой юм, тэр нь зам дагуух орнуудад эрчим  хүчний хамтын ажиллагааны индэр хангасан төдийгүй холбогдох орнуудын эдийн засаг  ногоон хөгжлийн замаар урагшлахыг ахиулна гэв. 
  Хятадын байгаль орчныг  засан цэгцлэх, экологийн соёл иргэншлийн байгуулалтад оруулсан оюун ухаан нь  дэлхийн бусад улс орон, бүс нутагт үлгэр жишээ болж байна гэв.

Их уншсан

холбоотой мэдээ