Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бүх талаар тусалж байна

2018-05-20 16:09:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр буюу 20-ний өдөр нь Хятадын хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүст туслах 28 дахь өдөр юм. "Чинээлэг нийгмийг тал бүрээр  байгуулах явцад хөгжлийн бэрхшээлтэй нэг ч хүнийг дутааж болохгүй" гол уриан дор  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах ажиллагаа шат өгсөж байна. 
  Хятадын  албаны тоо бүртгэлд харуулснаар, өдгөө Хятадын албан ёсоор бүртгүүлсэн ядуу хүн  амын дотор хөгжлийн бэрхшээлтэй хүн 2.81 сая буюу 10 хувьтай байгаа нь  ядууралтай тэмцэх ажлын гол тал болжээ. 
  Хятадын хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүсийн буяны сан 20-ны өдөр Бээжин хотноо  "Таны дэргэд хамтаар урагшилъя"  нийтийн халамжийн явган алхах арга хэмжээ зохиож, нийгмийн олон салбарын  зүтгэлтэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлийнхнийг урьж оролцуулан,  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь нийгмийн том гэр бүлийн эрх тэгш бүрэлдэхүүн  гэдгийг онцлов. Нутгуудын эмчилгээ болон сайн дурынхан мөн хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө тусламж олгов. 

Их уншсан

холбоотой мэдээ