Түвдийн Буддизмын 14 дэх дээд сургуулийн шагнал гардуулах ёслол болов

2018-05-20 17:09:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

19-нд, Түвдийн буддын шашны   "Лхаарамбаа" цол олгох XIV ёслол Хятадын түвдийн буддын шашны сургуульд болов.   Түвд уламжлалын буддын  шашны Гэлү, Сажа бүлгийн хорин лам 3 жилийн хатуу чанга   шашны ном сурч, шашны олон хичээл, шашны ном хаялцах зэрэг  шалгалтыг өнгөрүүлж,   шашны хамгийн дээд "Лхаарамба" цолыг хүртсэн байна.
ХКН-ын Төв хорооны    нэгдмэл фронт, Хятадын Буддын шашны нийгэмлэгийн холбогдох албаны хүмүүс цол   олгох ёслолд оролцон, үг хэлэв. Хятадын буддын шашны нийгмэглэлийн даргын   орлогч, Хятадын буддын шашны дээд сургуулийн захирал Түвдэнчойжням гэгээн   "Лхаарамба" цол хүртэгсдэд шагнал гардуулав.
20-ны өдөр, Түвдийн буддын   шашны уламжлалаар Хятадын Буддын шашны нийгэмлэгийн орлогч дарга Банчин Эрдэнэ   Чойжжав "Лхаарамбаа" цол хүрсэн 20 лам нарт адис хүртээсэн   байна. 

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ