Ши Жиньпин Пэн Ли-Юань нарын хайр сэтгэл

2018-05-20 17:17:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад хэлээр “5-р сарын 20” гэдэг үг “хайртай шүү” хэмээх үгтэй төстэй дуудлагатай учраас Хятадын интернет ашиглагчид энэ өдрийг цахим эрин үеийн хайр сэтгэлээ илчлэх баяр болгон тэмдэглэдэг болсон юм. Хятадад шинээр дэлгэрч буй энэ баяраар БНХАУ-ын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Ли-Юань нарын хайр сэтгэлийн тухай товч өгүүлье. 

Ши Жиньпин Пэн Ли-Юаний хайр дурлал

Ши Жиньпин Пэн Ли-Юаний хайр дурлал

Ээж аавыгаа өргөн ачилж, эхнэр хүүхдэдээ өмөг болох нь гэр бүлийн аз жаргалын хамгийн чухал нь гэж Ши Жиньпин дарга үздэг. Тэрээр гэргий Пэн Ли-Юантайгаа сэтгэлээ холбож, ханилан сууснаар ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн “хайртай хос”-ын үлгэр жишээ болсон юм.   

Ши Жиньпин Пэн Ли-Юаний хайр дурлал

Чи минь байгаа болохоор миний хайр ундардаг

Ши Жиньпин Пэн Ли-Юань нар 1987 оны 9-р сард гэрлэсэн ч хурим найр хийсэнгүй. Хамт олон, дотны нөхдөө урьж, даруухан зоог барьсан байна. Түүний өмнөхөн баярын чихэр худалдан авч, ойр тойрныхондоо тараасан гэдэг. Хоёр биенээ хайрлан, хослон суухдаа хэн хэн нь сэтгэл хангалуун байвал, үүнийг л жинхэнэ аз жаргал гэх биз ээ. 

Ши Жиньпин Пэн Ли-Юаний хайр дурлал

Үгүйлнэ гэдэг үнэн хайрын шинж юм 

Ши Жиньпин удирдах ажил хийдэг учир гэрлэснээсээ хойш үргэлж гадагш томилолтоор явдаг байлаа. Пэн Ли-Юань ч армийн нэртэй дуучин учраас байнга аялан тоглолтод оролцдог. Тэд үргэлж хамт байж чадахгүй ч хэн хэнийгээ сэтгэлдээ тээж явна. Ши Жиньпиний ажиллаж байсан Фүжянь муж өвөлдөө хүйтэн учраас Пэн Ли-Юань түүнд гараа гарган хөнжил оёж өгч байлаа. Харин Пэн Ли-Юанийг Төв телевизийн сар шинийн үдэшлэгт оролцоод ирэхэд Ши Жиньпин баншаа чимхээд хүлээж суудаг байжээ. 

Ши Жиньпин Пэн Ли-Юаний хайр дурлал

Гэрийн сургаал сайн бол үрийн заяа тэгш 

Тэд гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болсныхоо дараа, хүүхдээ эрхлүүлэлгүй, харин маш хатуу чангаар сургажээ. Охиндоо “чигч шударга” хүн болохыг бэлгэдэж “Минзэ” гэдэг нэр хайрласан гэдэг. 

Ши Жиньпин Пэн Ли-Юаний хайр дурлал

Үнэнч хайраа олбол үргэлжийн мөнхөд ханилна  

Ши Жиньпин удирдах албан тушаалд томилогдсоныхоо дараа олон арга хэмжээнд гэргий Пэн Ли-Юаньтайгаа хамт оролцох болов. Тэдний халуун дулаан харц, үйл хөдлөл бүр нь хайраар гагнагдсан байдаг учраас хүмүүс тэднийг “Ши агаа”, “Пэн аниа” хэмээн дотночлон дуудаж “аргагүй л заяаны хань юм даа” гэлцэх болжээ.

Ши Жиньпин Пэн Ли-Юаний хайр дурлал

Ши Жиньпин Пэн Ли-Юаний хайр дурлал

Их уншсан

холбоотой мэдээ