Жао Кэзи ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчийн тэргүүнтэй уулзав

2018-05-22 16:07:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

21-нд Бээжин хотноо, Хятадын  Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Жао Кэзи, ШХАБ-ын  гишүүн орнуудын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын ХIII хуралд  оролцохоор төлөөлөгчид дагуулан Хятадад хүрэлцэн ирсэн Киргизийн Аюулгүй байдлын  зөвлөлийн нарийн бичгийн дарга Дамир Сагынбаев, Узбекистаны Аюулгүй байдлын  зөвлөлийн нарийн бичгийн дарга Виктор Махмудов, Тажикстаны Аюулгүй байдлын бага  хурлын нарийн бичгийн дарга A.Кахаров, Казахстаны ерөнхийлөгчийн туслах, Аюулгүй  байдлын бага хурлын нарийн бичгийн дарга Нурлан Ермекбаев, Пакистаны ерөнхий  сайдын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Нассер Хан Жанжуа, Энэтхэгийн Үндэсний  аюулгүй байдлын зөвлөх Ражендан Ханна нартай тус тус уулзсан байна. 

Жао  Кэзи: ХКН-ын ХIХ их хурал болон Хятадын хоёр чуулган, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг урт хугацаагаар баримтлах удирдах  үзэл баримтлал болгосноор Хятадын хөгжлийн шинэ төлөвлөгөөг гаргасан төдийгүй  ШХАБ-ын гишүүн орнуудын харилцааны хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэсэн юм. Хятадын  тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоох, хүн  төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл санааг баримтлан, гишүүн  орнуудтай хамт, хууль зүй, аюулгүй байдал зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын  ажиллагааг гүнзгийрүүлж, ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын бэлтгэл ажлыг сайтар  хийж, ШХАБ-ыг байнга хөгжүүлэх болно гэжээ.  Ренчинсоо  

Их уншсан

холбоотой мэдээ