Өвөр Монголыг зүүн хойд нутагтай холбосон хурдны төмөр замын бүтээн байгуулалт дуусав

2018-05-22 16:09:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өвөр  Монголыг зүүн хойд нутагтай холбосон хурдны төмөр замын бүтээн байгуулалт  дуусав

Синьхуа агентлагийн мэдээ: 22-нд, Өвөр Монголыг зүүн  хойд нутагтай холбосон анхны хурдны төмөр зам болох Ляонин мужийн Шиньминиэс  Өвөр Монголын Тунляо хүрэх хурдны төмөр замын бүтээн байгуулалт өндөрлөсөн  байна.

Шинь-Түн хурдны төмөр замын бүтээн байгуулалт 2016 оны  6-р сард эхэлсэн юм. Энэ нь Хятадын “хөндлөн 8, гулд 8 шугамтай” хурдны төмөр  замын сүлжээ бүрдүүлэх дунд хугацааны төлөвлөгөөнд хамрагдсан төсөл юм. Энэ  шугам одоо байгуулж буй Бээжин-Мүгдэн чиглэлийн хурдны төмөр замтай холбогдож,  зүүн хойдын бүс, мөн бүх Хятадын хурдны төмөр замын сүлжээнд нэгдэх болно. Энэ  шугам ашиглалтад орсноор Мүгдэн-Тунляо чиглэлд 5 цаг аялдаг байсныг 1.5 цаг,  Тунляо-Бээжин чиглэлд 14 цаг аялдаг байсныг 3.5 цаг болгон товчлох тул Өвөр  Монголын зүүн нутгийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно.  

Их уншсан

холбоотой мэдээ