Ши Жиньпин ШХАБ-ын аюулгүйн дээд албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2018-05-22 19:23:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин ШХАБ-ын аюулгүйн дээд албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

22-нд АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын Аюулгүй байдлын албаны нарийн бичгийн дарга нарын XIII хуралд оролцож буй гадаадын төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзлаа. 

Ши Жиньпин: Бүс нутгийн аюулгүй байдал одоогоор ерөнхийдөө тогтвортой байгаагийн зэрэгцээ терроризм, хагалан бутаргах, хэт даврах үзэл, мансууруулах бодис хил давуулан худалдах, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг ноцтой сорилт тулгарч байна. Үүнд бид сонор сэрэмжтэй байж, ухаалаг сэтгэн, оновчтой магадлаж, зөв зохистой хандах ёстой. Аюулгүйн хамтын ажиллагааны стратегийн чиглэлийг зөв барьж, стратегийн итгэлцлээ улам бэхжүүлэн, бодлогын ойлголцлоо эрчимжүүлж, шударга зарчим барьж, халуун цэгийн асуудлыг дипломат аргаар зохицуулахыг хамтдаа ахиулах ёстой. Аюулгүй байдлыг хамтын, ерөнхийлсөн, хамтран ажиллаж, тогтвортой үзлийг баримтлан, ерөнхийлсөн бодлого арга хэмжээ авч, өнгөн талаас нь болон үндсээр нь зохицуулахыг уялдуулах аюулгүйн хэв загвараар ШХАБ-ын аюулгүйн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ёстой. Аюулгүйн хамтын ажиллагааны үйл ажиллагааны чадвараа дээшлүүлж, хууль хэрэгжүүлэх улам нягт, өндөр үр ашигтай сүлжээ байгуулж, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа цаашид ахиулж, тогтвортой байдлыг хамгаалах чадварын байгуулалтаа хамтдаа эрчимжүүлэх хэрэгтэй. Олон орон нягт хамтран ажиллаж, олон улсын үйл хэрэгт ШХАБ улам их үүрэг гүйцэтгэх ёстой гэж цохон тэмдэглэжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ