Ши Жиньпин: ШХАБ олон улсын үйл хэрэгт нэн их үүрэг гүйцэтгэх ёстой

2018-05-22 21:18:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин:  ШХАБ олон улсын үйл хэрэгт нэн их үүрэг гүйцэтгэх ёстой

22-нд АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй байдлын албаны нарийн бичгийн дарга нарын XIII хуралд оролцсон гадаадын төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзав. 

Ши Жиньпин хэлэхдээ: ШХАБ байгуулагдсанаас хойш гишүүн орнууд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахыг тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн юм. Аюулгүй байдлын албаны нарийн бичгийн дарга нарын хурал бол гишүүн орнуудын чухал механизм бөгөөд гишүүн орнуудын аюулгүйн заналхийллийн өмнө хамтран ажиллаж, бүс нутгийн аюулгүй байдлыг эрчимжүүлсээр ирсэн юм. Ийм механизм маш их шаардлагатай. Гишүүн орнууд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахыг тэргүүлэх чиглэл болгож, хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөтгөн, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулж, Зүүн Туркестан зэрэг терроризм, хагалан бутаргах үзэл, хэт даврах хүчинд хатуу цохилт өгч, халуун цэгийн бүс нутгийн сөрөг нөлөө гадагш өргөжихөөс идэвхтэй хамгаалан, бүс нутгийн урт удаан амар тайван байдал, хөгжил дэвшлийг баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ