ШХАБ-ын гишүүн орнуудын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын ХIII хурал болов

2018-05-23 10:09:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд Бээжин хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын  Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын ХIII хурал боллоо. Хуралд гишүүн  орны төлөөлөгчид, ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газар, бүс нутгийн  терроризмын эсрэг байгууллагын гүйцэтгэх хорооны төлөөлөгчид оролцжээ.  

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас  хамгаалах яамны сайд Жао Кэзи хурлыг даргалан үг хэлсэн юм. Тэрээр: Ши Жиньпин  дарга болон улс орнуудын удирдагчдын дэмжлэгээр, ШХАБ гишүүн орнуудын бүс  нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах, хамтын хөгжил дэвшлийг дэмжих  найдвартай баталгаа, түшиг тулгуур болж байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоож, хүн төрөлхтний хувь  заяаны хамтын цогц байгуулахад үлгэр жишээ боллоо. Бид  ШХАБ-ын  Аюулгүйн зөвлөлийн механизмын үүрэг хариуцлагыг гүйцэд биелүүлж, улс төрийн  харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, “террорист, хэт  даврагч, хагалан бутраагч” бүлэглэлд хүчтэй цохилт өгч, бүс нутгийн тогтвортой  хөгжлийг эрс хамгаалах ёстой хэмээн онцолжээ. 
Энэ удаагийн  хурал бол ШХАБ гишүүдээ өргөтгөсний дараа болж буй гишүүн орнуудын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын анхны хурал юм. Хуралд оролцсон талууд  өнөөгийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал бодлоо солилцож, шинэ  нөхцөлд “террорист, хэт даврагч, хагалан бутраагч” бүлэглэл, мансууруулах бодис  худалдах, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт хамтдаа цохилт өгч,  олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулах зэрэг салбарын хамтын  ажиллагааны асуудлаар судлан хэлэлцсэн бөгөөд цаашид улс төрийн итгэлцлээ  бэхжүүлж, аюулгүйн заналхийлэл, өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулах асуудлаар тохиролцоонд хүрч, Чиндаогийн дээд уулзалтын улс төр, аюулгүй байдлын  бэлтгэл ажлыг сайтар хийхээ илэрхийлжээ.  Ренчинсоо

 

Их уншсан

холбоотой мэдээ