Хумхаа өвчнийг бүрмөсөн арилгана

2018-05-23 16:08:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хумхаа  өвчнийг бүрмөсөн арилгана

Синьхуа агентлагийн мэдээ: 22-нд Женев хотноо, Хятадын  эрүүл мэндийн үндэсний комиссын дэд дарга Цүй Ли: Дэлхий дахинд хумхаа өвчнийг  бүрмөсөн устгах санаачилгыг Хятадын засгийн газар дэмжиж, 2017 онд улс орны  хумхаа өвчний голомтыг бүрмөсөн устгаж чадсан тул тус тахлыг үндэсний хэмжээнд  бүрмөсөн устгасан орон болох гэж байна гэжээ.

Мөн өдөр болсон Дэлхийн эрүүл мэндийн 71-р чуулганд  Хятад, Шри-Ланк, Мьянмар гурван орон "Нийт иргэдээ эрүүл амьдруулах зорилготой  хумхаа өвчнийг арилгах улс орны үйл ажиллагаа" сэдвээр хурал зохион байгуулжээ.  Цүй Ли хэлсэн үгэндээ: Хятад улс хумхаа өвчнийг арилгах үйл ажиллагааны хөтөлбөр  гаргаж, 2020 он гэхэд үндэсний хэмжээнд хумхаа өвчнийг бүрмөсөн арилгах зорилт  тавин ажиллаж байна. Хятадын эм бэлдмэл судлаач эрдэмтэн Тү Юү-Юүгийн ишгэн  шарилжны эсийн судалгаа Нобелийн шагнал хүртэж, дэлхийн хэмжээнд хумхаа өвчнийг  устгахад чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ