Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг ахиулахаа АНУ, БНСУ мэдэгдэв

2018-05-23 16:09:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 22-нд Цагаан ордонд АНУ-д айлчилж буй  БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Дональд Трамп хүлээн авч уулзан, хоёр талаараа  товлогдоод буй АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын талаар ярилцаж, Солонгосын  хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг үргэлжлэн ахиулна гэдгээ амлажээ.  

Мөн өдөр, Трамп хэлэлцээрийн өмнө Мүн Жэ Интэй хамт сэтгүүлчидтэй  уулзаж, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтыг товлоод буй 6-р  сарын 12-нд хийж амжихгүй, хойшлуулах магад, одоо энэ асуудлын талаар зөвшилцөж  байна гэжээ. Мүн Жэ Ин: БНСУ-ын тал АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг хүсэн  хүлээж байгаа бөгөөд хэлэлцээ амжилттай явагдахыг бүх хүчээрээ дэмжиж байна  гэжээ.

АНУ-ын хэвлэлийнхний мэдээлснээр, мөн өдөр Мүн Жэ Ин АНУ-ын төрийн  нарийн бичгийн дарга Майк Помпео, ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах  Жон Болтон нартай уулзаж, АНУ, БНАСАУ-ын дээд удирдагчдын уулзалтын бэлтгэл  ажлыг түргэтгэхийг АНУ-аас шаарджээ.

Майк Помпео: Одоогийн байдлаар АНУ төлөвлөгөө ёсоор АНУ, БНАСАУ-ын  удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг хийж байна гэжээ.      Далайнтуяа



 

Их уншсан

холбоотой мэдээ