40 жилд 800 сая хүнийг ядуурлаас ангижруулжээ

2018-05-23 18:41:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

40 жилд 800 сая хүнийг ядуурлаас ангижруулжээ

23-нд Бээжинд болсон 2018 оны Хятадын ядуурлаас   ангижруулах олон улсын форумд Дэлхийн банкны БНХАУ, Монгол, БНСУ-д суугаа   төлөөний газрын дарга Белел Дебэл: Өнгөрсөн 40 жилд Хятадын 800 сая ард иргэдийг   ядуурлаас ангжируулсан нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдтай, хамгийн   өргөн цар хүрээтэй ядуурлыг бууруулсан ажил юм гэжээ. 

40 жилд 800 сая хүнийг ядуурлаас ангижруулжээ

Хятадын Төрийн   зөвлөлийн Ядуусыг дэмжих удирдах багийн орлогч дарга Чэнь Жиган: ХКН, Хятадын   засгийн газар ядуурлыг арилгах ажлыг түүхэн үүргээ болгосоор ирсэн бөгөөд   өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш 800 гаруй сая иргэнээ   ядуурлаас ангижруулж, хүн төрөлхтний ядуурлыг бууруулсан түүхэн дэх гайхамшгийг   бүтээсэн юм. Ялангуяа ХКН-ын XIX хурлаас хойш ядуурлыг бууруулах ажилд илэрхий   ахиц гараад байна. Өнгөрсөн 5 жилд Хятадын ядуурлын хэмжээ ихээхэн буурч, хөдөө   тосгоны ядуу иргэдийн тоо 2012 онд 98.99 сая байсан бол 2017 онд 30.46 саяд   хүрч, 68.53 сая иргэний амьдралыг өөрчилж, жил тутамд 13.7 сая иргэнээ ядуурлаас   гаргасан нь урьд байгаагүй түүхэн амжилт юм гэжээ.

40 жилд 800 сая хүнийг ядуурлаас ангижруулжээ

Олон улсын хөдөө аж   ахуйн хөгжлийн сангийн БНХАУ, Монгол улс дахь төлөөлөгч Маттео Марчисио: 40   жилийн тэртээ Хятадын ард түмний 70-80 хувь нь хөдөө орон нутагт ажиллаж   амьдардаг, тэр үед олон хүний амьдрал тааруу байсан. Хятад улс өөрчлөлт   нээлтийн цуврал бодлого хэрэгжүүлж, ядуу иргэддээ илүү их ажлын байр гаргаж   өгсөн. Өнөөгийн Хятадын ядуурлыг бууруулсан ололт амжилт үлгэр жишээ болж,   хуримтлуулсан туршлагаа бусад орнуудтай хуваалцаж байна   гэжээ.

40 жилд 800 сая хүнийг ядуурлаас ангижруулжээ


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ