Ян Жечи Пакистаны ерөнхий сайдын үндэсний аюулгүй байдлын зөвлөхтэй уулзав

2018-05-24 09:28:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн ажлын хорооны тамгийн гарын дарга Ян Жечи Пакистаны ерөнхий сайдын үндэсний аюулгүйн байдлын зөвлөх Нассер Хан Жанжуа-г хүлээн авч уулзав.
Ян Жечи: 2015 онд Ши Жиньпин дарга Пакистанд айлчилснаас хойш Хятад, Пакистаны бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны харилцаа эрчтэй хөгжиж байна. Шинэ нөхцөл байдалд, Хятад, Пакистан хоёр орон өндөр түвшний харилцааны эрч хүчийг хадгалан, стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг ахиулж, хоёр орны харилцааг шинэ шатанд гарган, хоёр орны ард иргэдэд үр ашиг хүртээх ёстой гэжээ.
Нассер Хан Жанжуа: Пакистан улс цаг ямагт Хятадын талтай хамт байж, Хятадтай хамт хүчин зүтгэж, Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилыг байгуулах боломжийг ашиглан, бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Пакистан, Хятадын бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ