​Палестин "Химийн зэвсгийг хориглох конвенц"-д нэгдэн орно

2018-05-24 10:01:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Синьхуа агентлагийн мэдээ: Нидерландын Гаагт төвтэй Химийн  зэвсгийг хориглох байгууллага 23-нд албан мэдээ нийтэлж, Палестин улс 17-нд  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад "Химийн зэвсгийг хориглох конвенц"-д нэгдэн  орох албан бичиг өргөн барьсан. Конвенц 6-р сарын 16-нд Палестин улсад хүчин  төгөлдөр болно гэжээ.

"Химийн зэвсгийг хориглох конвенц"-д нэгдэн орох журмын дагуу, гэрээ  байгуулагч орнуудын конвенцод нэгдэн орох тухай баримт бичгийг заавал "конвенц"  хадгалах тогтсон хүн буюу тухайлбал НҮБ-гийн ерөнхий нарийн бичгийн даргад өргөн  барих ёстой. Баримт бичгийг өргөн барьсан өдрөөс эхэлж 30 хоногийн дараа тус  улсад "конвенц" хүчин төгөлдөр болно.

"Химийн зэвсгийг хориглох конвенц" 1997  оны 4-р сарын 29-нд хүчин төгөлдөр болж, түүний гол агуулга нь бүх дэлхийн  хэмжээнд химийн зэвсэг, түүний тоног төхөөрөмжийг аль болох түргэн бүгдийг  устгах явдал юм. Конвенцод өдгөө 192 орон нэгдэн ороод байна. 

Их уншсан

холбоотой мэдээ