Ядуу нутаг, эмзэг бүлгийн боловсролыг тэтгэнэ

2018-05-24 10:39:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ядуу  нутаг, эмзэг бүлгийн боловсролыг тэтгэнэ

Синьхуа агентлагийн мэдээ: 23-нд, Хятадын ерөнхий сайд  Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын ажлын зөвлөгөөнийг даргалан хуралдуулж: Ядуу  нутаг, эмзэг бүлгийн боловсролыг тэтгэж, цэцэрлэг, сургуулийн өмнөх насны  боловсролын хангамжийн эх үүсвэрийг олон зам сувгаар нэмэгдүүлнэ. Сүү, сүүн  бүтээгдэхүүний аж үйлдвэрийг дорвитой хөгжүүлэх арга хэмжээ авч, чанар, аюулгүй  байдлыг баталгаажуулна. Үйлчилгээ, худалдааны салбарын хөгжлийг тэтгэх шинэлэг  туршилтуудыг гүнзгийрүүлж, эдийн засгийн бүтцийг сайжруулах нээлттэй арга  хэмжээнүүд авч хэрэгжүүлнэ гэжээ.

Хурлаар: сүү, сүүн бүтээгдэхүүний аж үйлдвэр улс орон,  үндэстнийг эрүүлээр хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай юм. Сүүний чиглэлийн үнээг  импортлон, тэжээж үржүүлэх үндэсний төв фирм байгуулна. Чанар, аюулгүйн хяналт  шалгалтыг эрчимжүүлж, үйлдвэрлэл нийлүүлэлтийн бүх үйл явцад хяналт тавих төгс  төгөлдөр систем байгуулах шийдвэр гаргажээ. 

Их уншсан

холбоотой мэдээ