"Авилгын эсрэг НҮБ-ын конвенц" батлагдсаны 15 жилийн ойн арга хэмжээ болов

2018-05-24 10:46:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд, НҮБ "Авилгын эсрэг НҮБ-ын конвенц" батлагдсаны 15 жилийн  ойн их хурлыг зохион явууллаа. Хуралд гэрээ байгуулагч 184 улс орон, олон улсын  байгууллагын төлөөлөл, НҮБ-ын Ерөнхий ассамблейн дарга Мирослав Лайчак, НҮБ-ын  ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар оролцсон байна. Хурал  "конвенц"-ын үүрэг хариуцлагыг цаашид гүйцэтгэж, олон улсын ажил хэрэгч хамтын  ажиллагааг эрчимжүүлэн, үр ашигтай арга хэмжээ авч, авилгаас урьдчилан сэргийлж,  тэмцэх талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ.
Хурлын үеэр Хятадын төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүн, авилгатай  тэмцэх нь шударга ёсны үйлс, хүн төрөлхтний хамтын хүсэл, уриа дуудлага юм.  Авилгатай тэмцэхэд олон талт үзлийг баримтлан, эв нэгдэлтэй зохицуулалтаа  эрчимжүүлж, авилгын эсрэг хамтдаа тэмцэн, ор мөргүй устгах хэрэгтэй. Авилгын  эсрэг олон улсын хамтын ажиллагааг "өчүүхэн ч уучлахгүй" байр суурийг баримтлан,  "нэгийг ч орхихгүй" систем бий болгож, "ямар ч саадгүй" хамтын ажиллагаа  өрнүүлэх ёстой. НҮБ-ын авилгын эсрэг олон улсын хамтын ажиллагааны салбарт  хүлээж буй үүрэг хариуцлагыг Хятад улс эрс дэмжих бөгөөд авилгын эсрэг ажил  хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц  байгуулахад хувь нэмэр, хүчин зүтгэлээ оруулах болно хэмээн онцолжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ