Ван И Майк Помпеотой уулзав

2018-05-24 11:16:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ван И Майк Помпеотой уулзав

Орон нутгийн   цагаар 5-р сарын 23-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны   сайд Ван И, Аргентинд хийсэн айлчлалаа өндөрлөөд буцах замдаа Вашингтонд АНУ-ын   Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзав. Хоёр тал Хятад, Америкийн   харилцаа, хамтдаа сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий   солилцов.

Ван И: Олон улсын байдал өдөр ирэх тусам нарийн   төвөгтэй, өөрчлөлт ихтэй болж байгаа нөхцөлд, Хятад, Америкийн харилцаа эрүүл,   тогтвортой хөгжлөө хэвээр хадгалах нь маш чухал юм. Хоёр тал дараах хэдэн үйл   хэргийг хамтдаа сайтар биелүүлэх ёстой.

Нэгд, Хоёр орны   төрийн тэргүүний стратегийн удирдан дагуулах үүргийг бүрэн гүйцэд ашиглаж,   Хятад, Америкийн харилцааны чиглэлийг тогтооно.

Хоёрт, Хоёр   орны олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж,   Хятад, Америкийн харилцааг тэнцвэржүүлнэ. 

Гуравт, Санал   зөрөлдөөн, асуудлаа зүй зохистой зохицуулж, Хятад, Америкийн харилцааны саад   бэрхшээлийг арилгана.

Дөрөвт, Бүс нутаг, олон улсын үйл   хэргийн явц дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятад, Америкийн харилцааны   агуулгыг баяжуулах зэрэг болно гэжээ.

Майк Помпео: Америк,   Хятад бол дэлхий дахинд чухал нөлөө бүхий хоёр их гүрэн, мөн дэлхийн эдийн   засгийн хоёр том цогц юм. Хоёр орны харилцаа маш чухал. Хоёр талд зарим санал   зөрөлдөөн оршиж байгаагийн зэрэгцээ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх их боломж   бий. Америк, Хятадын харилцаа бол нэг нэгнийгээ хожих харилцаа биш юм гэж   Америкийн тал үзэж байна. Хятадын талтай хамтдаа хичээж, Америк, Хятадын   харилцааг тасралтгүй сайжруулан хөгжүүлэхэд бэлэн байна. Ши Жиньпин даргатай   тогтоосон сайн харилцаа, хувийн нөхөрлөлөө ерөнхийлөгч Трамп ихэд эрхэмлэж,   түүнтэй нягт харилцаа холбоогоо үргэлжлэн хэвээр хадгалахыг хүсэж байна   гэжээ.

Хоёр тал мөн Солонгосын хойгийн цөмийн асуудлаар   санал бодлоо солилцсон юм. 



Их уншсан

холбоотой мэдээ