БНХАУ,МУ -ын стандартчиллын удирдах байгууллагын семинар боллоо

2018-05-24 15:53:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын Стандарчилал менежментийн хороо, Монгол улсын Стандарчлал хэмжил зүйн газартай хамтран зохион байгуулсан "Барилга, бүтээн байгуулалтад цементийн чанар, бүтэц нөлөөлөх нь" сэдэвт семинар 2018 оны 5 дугаар сарын 24-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хотод боллоо. 

БНХАУ,МУ -ын стандартчиллын удирдах байгууллагын семинар боллоо

Тус семинарт МУ-ын Стандарчлал, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр, БНХАУ-ын Стандарчилал Менежментийн Хорооны Аж үйлдвэрийн хэлтсийн дарга Пан Вей Чэн зэрэг албаны хүмүүс, Барилга Хот Байгуулалтын Яам, Барилга хөгжлийн төв, Хөтөлийн цементийн үйлдвэр, МАК ХК, Ган хийц ХХК, Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо, БНХАУ-аас МУ-д үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН-үүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын 40 шахам хүн оролцсон байна.

БНХАУ,МУ -ын стандартчиллын удирдах байгууллагын семинар боллоо

Семинарын гол зорилго нь барилга, бүтээн байгуулалтын үндсэн бүтээгдэхүүний нэг болох цементийн чанар, бүтэц, үйлдвэрлийн орчин үеийн дэвшилтэт технологиос хөрш хоёр орон харилцан туршлага судлах, цаашид цементийн стандартыг Евро Стандартын түвшинд хүргэхэд хэрхэн хамтран ажиллах талаар арга замыг эрэлхийлэхэд байгаа юм. 

БНХАУ,МУ -ын стандартчиллын удирдах байгууллагын семинар боллоо

БНХАУ, МУ-ын стандарчиллын газрын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд 2018-2020 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан түүний дагуу тус арга хэмжээг зохион байгуулжээ. Семинарын төгсгөлд хоёр улсын стандарчиллын төвийн албаны хүмүүс "Стандарт солилцох, хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурав.

БНХАУ,МУ -ын стандартчиллын удирдах байгууллагын семинар боллоо

Дашрамд дурдахад Монгол улсад 6132 стандарт мөрдөгддөг бөгөөд үүний 45 хувийг заавал дагаж мөрддөг бол бусдыг нь сонгон хэрэглэдэг юм байна.

/Сэтгүүлч О.Дарамбазар, Ш.Цэрэнпил нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ