Хятадын олон улсын эрчим хүчний сэдэвт үзэсгэлэн яармаг болно

2018-05-24 16:06:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд болсон хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, 8-р сарын 16-18-нд Гуанжөү хот дахь Хятадын экспорт импортын үзэсгэлэнгийн ордонд  "2018 оны Хятадын олон улсын эрчим хүчний  хэмнэлт, эрчим хүчний нөөц, цэвэр эрчим хүчний үзэсгэлэн яармаг" болох гэж  байна.   

Энэ үзэсгэлэн яармаг 130 мянган ам дөрвөлжин метр талбайтай, үүнд шинэ эрчим хүчний үзэсгэлэнгийн бүс, биомассын үзэсгэлэнгийн бүс, барилга байгуулалт, эрчим хүчний хэмнэлтийн бүс, аж үйлдвэр, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн бүс, эрчим хүчний нөөцийн бүс зэргийг  байрлуулах юм байна. Хятад, Америк, Европын холбооны улсууд, Япон, АСЕАН-ны бүс нутгийн 1000 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэн яармагт оролцож, тус яармаг давхацсан тоогоор гадаадын 10 мянга гаруй жуулчин татах төлөвтэй байна. Яармагийн үеэр "Ази Номхон далайн олон улсын биомасс эрчим хүчний форум-2018", "Ази Номхон  далайн олон улсын ухаалаг эрчим хүчний дээд уулзалт-2018" зэрэг цуврал арга хэмжээг зохион явуулах болно.

 

Ренчинсоо



 



 



 



 



 



 



 

Их уншсан

холбоотой мэдээ